Морьд эргэхэд өнгөлж давхисаар барианд орохын өмнө цуцаж, аман хүзүүдэж “азгүйддэг” хурдыг наадамд дуртай монголчууд андахгүй байх. Тэгвэл ийм л нэгэн барианы азгүй хурдын тавиланг монголын улс төрийн тэр дундаа сайдуудын сунгаанд “биеэр туулсан” хүн бол ганцхан тойрогтой Говь-Алтайгаас ногоон гэрлээс сонгогдсон Ш.Раднаасэд болов. Шинэ Засгийн газрын сайд нарын сунгаа яригдаж эхлэхээс л Хууль зүй, дотоод хэргийн сайдад өрсөлдөгчгүй яригдаж, бичигдсээр сүүлийн мөчид хашир өвгөн Ц.Нямдоржид далаараа нам тавиулсан Ш.Раднаасэдийг сэтгүүлчид “нууцлаг” гишүүн хэмээн нэрлэдэг юм байна.
Хэд, хэдэн удаагийн хайлтаар түүний тухай мэдээллүүд, тэр дундаа гэр бүл, боловсролын тухай мэдээлэл олдсонгүй. Тэр бүү хэл УИХ-ын Тамгын газрын албан ёсны сайтад тавигдсан гишүүний танилцуулгад ч тун хомсхон мэдээлэл тавигдсан байхыг харахад сэтгүүлчдийн “нууцлаг” энэ тэр гэж нэрлэсэн нь оргүй биш бололтой гэсэн бодол дагуулах…
У.Хүрэлсүхийн Засгийн газар олон хүний анхаарлыг татсан.Татахаас ч арга байгүй. 90 жилийн түүхтэй МАН түүхэндээ анх удаа фракцийн бутралын нууцаа гадагш алдаж, 90 жилийн турш толгой хагаравч малгай дотроо хэмээн мачийж ирсэн “үнэт чанар”-гүй болсноо хүлээн зөвшөөрсөн хойно. Нөгөө талаар Монгол Улсын түүхэнд анх удаа нэг намын хамтарсан Засгийн газар гэгчийг байгуулж, түүний даргаар нь намынхаа шинэчлэлийн төлөө урсах нулимс, унтах нойроо хасч явсан эрхэм хурандаа сонгогдсон, хагас ардчилалтай энэ он цаг дор хамгийн ихээр олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байсан гишүүн эцсийн мөчид “гоц мөргөж” хөгшин хуцын өмнө элэг дөрвөлсөнөө хүлээн зөвшөөрч чив чимээгүй алсарсан нь ёстой л нартай борооны дараах солонго шиг үзэгдэх төдий үзэгдэл болох нь тэр.
Ш.Раднаасэд гэж хэн бэ. Ингэхэд энгийн иргэд түүнийг хэр мэдэх вэ. Энэ асуултад хариулт авахаар алтай нутгийн сонгогчидтой уулзахад, эрхэм гишүүнд ам сайтай сонгогч таарсангүй нь даанч үнэн. УИХ-ын сонгуулийн 11 дугаар тойрог буюу Говь-Алтай аймгаас УИХ-ын гишүүнээр томилогдсон Ш.Раднаасэд УИХ-ын гишүүн, Хуульзүйн байнгын хорооны дарга юм, уг нь.
Уг нь гэсний учир. Энэ хүртэл албан тушаал хашсан этгээд олны байг гэхэд тойргийнхоо танил байж “хайр”-ыг хүртсэн байдаг нь цөөхүүлээ монголчуудын давуу тал. Харин Ш.Раднаасэдийн хувьд тийм биш. Тэрбээр бусад улс төрчдөөс арай илүү “их зантай”. Магадгүй энэ зан нь түүний өөрийгөө гурав дахь Ерөнхийлөгч хэмээн үргэлжл өргөмжлүүлж, зарлуулдаг Н.Энхбаярыг иртэй бяртай байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан “омогшил”-оос нь үлдсэн их зангийн нь үлдэгдэл байхыг ч үгүйсгэхгүй. Улс төрийн хүрээнд болон улс төрд хаалга тогших биш чимээгүйхэн орж, ирэн өөрийнхөө байр суурийг бат гэгч нь олж аваад тавтайхан “нутагшсан” түүнийг “Эрдэнэтийн 49 хувь”-д хориг тавих тухай асуудалд багагүй анхаарал хандуулан, хэвлэлийнхэний анхаарлыг татах болсноор олны танил болоод буй намын нэрээр ордон бараадсан “бор халзан төлөг”-нүүдийн нэг гэдгийг олон нийт мэдэх болсон.
Гэхдээ Ш.Раднаасэд гишүүнийг хуульчийн хувьд шаггүй гэдэг юм билээ. Магадгүй тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н. Энхбаярын хүрээлэлд багтаж, хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан байх. Харин цагийн эргэлтэд тухайгаа дурдах төдий ашиглах болж.
Бас нэгэн зүйл, эрхэм гишүүний хувьд албан тушаалын хувьд азтай, одтой эр. МУИС-ийг хуульч, эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн Хууль зүйн яамны Стратеги төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн \ саарал ордонд олон жил төрийн албанд зүтгэсэн эцгийнхээ нөлөөгөөр гэж ярих нь бий\, ЗГХЭГ-т шинжээч, референт, АТГ-т хэлтсийн дарга, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Намын байгуулалтын хэлтсийн дарга, МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, дарга, МАН-ын ХЭГ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга зэргээр удирда албанд ажилласан туршлагатай нэгэн.
Харин 2016 оны сонгуулиар Говь-Алтайн ганц суудлыг намдаа авчирсаны шагнал нь Хууль зүйн байнгын хорооны даргын сэнтий гэдэг яриа бий. Мөн энэ хүртэл хашиж ирсэн албан тушаалын ард М.Энхболд байсан гэдэг яриа ч байдаг. Тийм ч учраас саяын “тулаан”-д М.Энхболдын бүлгэллийн дөрвөн сайдын нэгд нэрлэгдэж, эхнээсээ ногоон гэрлээр давхисаар яг барианд орохын өмнө хашир туршлагатай Ц.Нямдоржид “мөргүүлсэн” нь ихээ цаанаас шидсэн чулуунд оногдсон гэх яриа гараад намжсан.
Нэгэн зүйлийг хэлэхэд, ямартай ч эрхэм гишүүнийг энэ суудалд ирэхэд нутгийн гишүүн Ц.Дашдоржийн үүрэг их бий. Уугуул нутаг, суугуул аймгаасаа өөрийн суудлаа өвлүүлэн нэр дэвшүүлэхээр залуу боловсон хүчин намдаа оруулж ирэн асарч тойлсоор хөл нь дөрөөнд хүрэх боллоо хэмээн үзсэн үедээ намын даргадаа танилцуулан “ногоон гэрэл”-ээр цэнхэр туяатай Говь-Алтайд зүтгүүлсэн Ц.Дашдорж гишүүний алсын харааг магтаж болох ч арай л эрт сайдад зүтгүүлж байж хашир улс төрчид мөргүүлж, зоригийг нь мохоосон нь улс төрчдийн мянган аашийн нэг ч байж болох.
Ийм нэгэн залуу улс төрч, монголын мянгуужингийн үлгэр шиг улс төр рүү ханцуй шамлан дайрч, сайдын сэнтийгээс зуураад алдсан энэ цагийн “үлгэр” энд хүрээд жаргаж байна. Магад та нар маань анхааралтай харж монголын улс төр гэх том “үлгэр”-ийн үргэлжлэл илүү сонирхолтой хөврөхийг та болон би ч таашгүй билээ…
3 thoughts on “Хашир өвгөнд хамуулсан “сайд”-ын заяа…”
Leave a Reply Cancel reply
More Stories
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож...
Тавдугаар сарын 10-ны бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг...
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
gavi altain gazriig gadaadiinhand zarj bna gesen zurag ni govi altainhnii saitad tavigdsan baisan hun mon biz dee
govi altain gazriig gadaadiinhand zarj baina gesen zurag ni govi altainhnii saitad tavigdsan hun mon biz dee
huviin ashig sonirhloor huvi huniig ih hohirooson doo ene radnaased