Анне Франк бол нацистуудын гарт амиа алдсан нэг сая гаруй еврей хүүхдийн нэг. Китти нэртэй түүний өдрийн тэмдэглэл өнөө цагт дэлхий дээрх хамгийн их уншигдсан номын нэг болсон билээ. 15-хан настай охины тэмдэглэлийг дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс уншиж, Холливуудын продюсерууд түүний тэмдэглэлээс сэдэвлэн кино хийн, Бродвейн театрт жүжиг хүртэл тавьсан билээ.
“Китти” нэртэй өдрийн тэмдэглэл саяхнаас комик ном хэлбэрээр уншигчдад хүрчээ. Оскарын шагналд нэр дэвшиж байсан “Waltz with Bashir” хэмээх дайны сэдэвт баримтат анимейшны продюсерууд энэ төсөл дээр ажиллажээ.
Тиймээс өдрийн тэмдэглэлд бичигдсэн үйл явдлуудыг уншигчид зурган номоос харах боломжтой болжээ.
Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг ном болгон хэвлүүлсэн зохиолчидтой хамтран анимейторууд Анне Франк болон түүний гэр бүлийнхэн яаж нацистуудаас нуугдаж амьдарч байсан тухай түүхийг зургаар өгүүлсэн юм.
Еврей охины өдрийн тэмдэглэлд тэд бараг хоёр жил шахуу харанхуй, чийгтэй байшингийн хонгилд амьдарч буй тухай өгүүлдэг. Гэвч охиныг гэр бүлийнхний нь хамтаар нацистууд олж хөнөөсөн билээ.
Еврей охины улаан хавтастай өдрийн тэмдэглэл тэдний нуугдаж байсан байшингийн хонгилоос олдож, энэ эмгэнэлт түүхийг дэлхий нийтэд дэлгэсэн юм.
Комик номын зохиогчид энэ түүхийг хүн бүхний мэдэх хамгийн ойлгомжтой зурган хэлээр өгүүлэхийг зорьсон гэжээ.
Герман болон Нидерландад аль хэдийн хэвлэгдсэн комик номын англи хэл дээрх хувилбар 2018 онд Их Британи, АНУ-д худалдаанд гарах юм байна.
Харин анимейшн кино нь 2019 онд дэлгэцэнд гарах ажээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв-Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн...
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна 102 орны нүүдэлчин,...
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
