Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалт байна. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэлд байдал алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Иймд Байгаль орчны тухай хуулиар шаардлага хангасан байгаль хамгаалагчид Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгосон. Гэвч байгаль хамгаалагчийн орон тоо бага, ур чадвар хангалтгүй зэргээс шалтгаалан Захиргааны зөрчил буураагүй. Нөгөө талаас хяналт тавьж буй байгууллагуудын уялдаа холбоо хангалтгүй зэрэг нь нөлөөлж буйг дурдсан бөгөөд хоёр талын хамтын ажиллагаагаа улам бүр нягтруулах шаардлагатай байгааг хэлсэн юм. Харин МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү хоёр тал хүрээлэн буй орчныг хамгаалахад урьдчилан сэргийлэх буюу соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийж, хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг дурдсан.
Ийнхүү хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар байгаль орчны салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд хоёр тал хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болж байна. Тухайлбал, байгаль орчны салбарын бодлого, хууль эрх зүйн орчинг сайжруулах, хамтарсан хяналт шалгалтыг эрчимжүүлэх, хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдад хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартыг сурталчлах, харилцан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, бодлогын зөвлөгөө өгөх тэргүүтэй олон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах юм. Талууд хамтын ажиллагааныхаа зорилтод Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, байгаль орчны багц хуулиуд, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүрэм, журам, стандартыг удирдлага болгожээ. Дээрх хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөө гарган дүгнэж, хамтран ажиллах юм. Мөн үеэр МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хүрээн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Ой, Ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяа нарт байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэх гардууллаа.
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
