Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт маргааш Улаан-Үд хотноо эхэлнэ. Энэ хүрээнд БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.
Төлөөлөгчдийг Д.Оюунхорол сайд хүлээн авч уулзаад “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны хүрээнд хил орчмыг хөгжүүлэхээр Монгол, Хятад, Орос гурван улсын аялал жуулчлалын сайд нарын 2017 оны уулзалт маргааш Улаан-Үд хотноо үр дүнтэйгээр эхэлнэ гэж найдаж байна. Ирэх сарын 22-нд Монгол Улсад Монгол, Хятадын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах өдрүүд болно. Монгол Улс хөрш орнуудтайгаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагийн тод жишээ нь “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбоонд нэгдэн орсон явдал юм. Тиймээс манай улсын зүгээс БНХАУ-тай аялал жуулчлалын төв байгуулах, энэ чиглэлийн хүний нөөцийг бэлтгэх, солилцох тал дээр хамтарч ажиллах сонирхолтой байна” хэмээлээ.
Үүний хариуд БНХАУ-ын Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жин Жао “ Монгол Улстай манай улс хамтарч ажиллах бүрэн боломжтой. ”Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооноос гаргаж буй шийдвэрүүд Монгол, Хятад, Орос гурван улсын хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц өгнө гэдэгт найдаж байгаа.
Энэхүү уулзалтаас гаргасан шийдвэр нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын шийдвэрт нөлөөлөхүйц байна гэдэгт итгэж байна. Хятад улс “Нэг бүс, нэг зам”-ын хүрээнд ирэх 9 дүгээр сард олон улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг зохион байгуулж, дэлхий нийтээр аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцахаар болсон. Энэхүү томоохон хэмжээний уулзалтаар тухайн улс аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ дэлхий нийтэд сурталчлах боломж олдох юм.
Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхорол таныг энэхүү дэлхийн аялал жуулчлалын салбарынхан хуран чуулах уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна” гэлээ.
Эх сурвалж: БОАЖЯ
More Stories
“Хунт нуур” балетыг хоёр өөр театрын тавилтаар үзэгчдэд хүргэнэ
"Хунт нуур" балетын симфони оркестор хөгжим нь тухайн бүжгэн жүжгийн далай тэнгис, хунгуудын уран хөдөлгөөн, хүний хайр дурлалын ариун сайхныг...
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...