УИХ-ын тогтоолын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын Тамгын газар, БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газартай хамтран байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдад төслийг дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар төсөлд тусгасан өөрчлөлтүүд болох УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Төрийн алба, Шүүх эрх мэдэл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн юм. Харин Үндсэн хууль судлаач Ц.Товуусүрэн, УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх С.Доржханд, зөвлөх Н.Мөнхзэсэм нар дээр зургаан багц сэдвийн хүрээнд төсөлд тусгагдсан өөрчлөлтүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа. Ажлын хэсгийнхний зүгээс 2000 оны “дордуулсан долоо” гэх өөрчлөлтийн заримыг нь буцааж, УИХ-ын хариуцлага Засгийн газрын эрх, үүргийг нэмэгдүүлж, төрийн эрх мэдэл хоорондын харилцааг тэнцвэржүүлэх зэргийг хэлэлцүүлсэн. Харин байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдын зүгээс улс төрөөс хараат бус, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хөндлөө.
More Stories
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлалын хөтөлбөр
БНСУ-ын Ерөнхийлөгч Ий Жэ Мён 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн очиж төрийн...
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
Өнөөдөр \2026.07.06\ Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдааныг зохион байгуулж, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, ХЗДХЯ-ны газрын дарга нар оролцлоо....
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй иргэнийг скүүтер, мопед, суррон унахыг хориглоно. Хэрвээ хүүхдүүд эдгээрийг ашиглаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эх,...
БНСУ хиймэл оюуны эрин үед өрсөлдөх дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтын үлэмж төлөвлөгөө зарлалаа
Энэ хүрээнд чип үйлдвэрлэл болон дата төвийн төслүүдэд Samsung Electronics, SK Hynix тэргүүтэй үндэсний компаниудаас багадаа 1,350 их наяд вон...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
