Хууль бус алт олборлолтын уршгаар байгаль орчин, тэр дундаа голын сав газрууд ихээр сүйддэг. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цаг тухай бүрт нь арга хэмжээ авч, холбогдох бусад яам, агентлагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажилласаар ирсэн аж.
Тэгвэл уг ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Галуут суман дахь Өлзийт голын сав дагуу буюу Их тойруу хэмээх газар хууль бусаар алт олборлолт явуулах гэж байсан “Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг ажлын хэсгийн дүгнэлтээр зогсоолоо. БОАЖЯ, УУХҮЯ, АМХЭГ, МХЕГ, АТГ, Ерөнхийлөгчийн тамгын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа юм.
Хэрэв тус газар олборлолт эхэлсэн бол Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав болон Бөөн цагаан, Орог нуурын эко системд аюул учрах эрсдэл үүсэх байсан бөгөөд уул уурхайн олборлолтыг таслан зогсоожээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
