Өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчин харагддаггүйн улмаас буух буудлаа өнгөрч буух, болоогүй байхад нь бууж алхах зэрэг багагүй хүндрэл үүсдэг талаар нийслэлчүүдээс ирүүлсэн гомдол саналын дагуу “дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем”-ийг 1200 гаруй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг автобусанд суурилуулсан аж. Энэ талаарх мэдээллийг Нийслэлийн Тээврийн газраас сэтгүүлчдэд мэдэгдэж, “Зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангасан үйлчилгээ нэвтрүүллээ” хэмээн баяр хөөртэйгээр мэдэгдэв.
Гэвч нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлсэн байгууллагуудаас тэр дундаа автобуснаас үүдэлтэй иргэдэд тулгамддаг энэхүү асуудал нь дан ганц автомат систем суурилуулж, автобусны буудлыг зарласнаар шийдэгдэхгүй. Тэгээд ч өмнө нь дуу хоолойгоор автобусны буудлыг зарладаг үйлчилгээ байсан. Гэтэл дахиад олон сая төгрөг салхинд хийсгэсэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, өмнөх систем нь амжилт олоогүй байхад дахиад хэрэгжүүлэх гэж байгааг ойлгохгүй байгаа юм.
Учир нь тус систем алдаа заахаас гадна автобус их хүнтэй үед буудлыг зарласан ч сонсогдохгүй байх нь олон байсныг өмнө хэрэглэж байхдаа мэдсэн гэнэ. Тиймээс шинэчлэх, нөгөө талаар энэ үйлчилгээ энгийн хүмүүсээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч хүндрэлтэй байсныг мартаж болохгүй. Гэтэл энэ үйлчилгээг үргэлжлүүлэх нь хэнд ашигтай юм бэ гэдэг бас сонин.
Дашрамд дурдахад, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус ажиллаж, өдөрт 800 мянган зорчигч тээвэрлэдэг байна. Автобусаар зорчиход хамгийн хүндрэлтэй зүйл буюу хүйтний улиралд цонх цантаж гаднах зүйл харагддаггүй шалтгаан нь зорчигчийн зааланд паар байдаггүй, байгаа хэд нь халдаггүйтэй холбоотой гэнэ. Тиймээс өглөө автобусанд суухад хөргөгчинд орсон юм мэт маш хүйтэн байдаг. Заал хүйтэн байхад автобусны цонх цантах нь энгийн зүйл. Тэгээд ч дөнгөж ажилдаа гарч байгаа учир… гэж албаныхан тайлбарлаж байна. Иргэд төлбөрөө төлж үйлчилгээ авч үүргээ биелүүлж байна. Харин үүргээ биелүүлсэн иргэд эрхээ хэрхэн эдлэх ёстойгоо холбогдох албаныханаас тодруулж байгаад хэн хариу өгөх вэ?
С.Энхбаяр
More Stories
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа
Ерөнхий сайд Г.Занданшатар сурагчдын амралтын хугацааг наашлуулах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яам, Боловсролын яамныхантай уулзлаа. Улсын хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр...
Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликэйшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй,...
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” сэдэвт салбар чуулган амжилттай зохион байгуулагдлаа
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын оролцоо” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.10.09/ ХЗДХЯ-д боллоо. Хэлэлцүүлэгт хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж буй 35...
