Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цэндийн Цогт Япон Улсын Нагояагийн Их сургуульд хууль зүйн докторын зэрэг хамгааллаа. Тэрээр Нагояагийн Их сургуулийн Азийн улсуудын тэргүүлэх мэргэжилтнүүдэд зориулсан докторын хөтөлбөрт 2014-2017 онд суралцаж, “Монгол Улсын захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: Захиргааны хяналтаас Шүүхийн хамгаалал руу шилжсэн үү” сэдвээр харьцуулсан захиргааны эрх зүйн судалгаа хийж хамгаалсан байна.
Ц.Цогт нь 1998 оноос хойш шүүхийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд 2004 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдахад шинэхэн шүүхийн анхны шүүгчдийн нэгээр томилогдсон юм. Мөн 2011 оны 4 дүгээр сард Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдахад анхны Ерөнхий шүүгчээр нь томилогдсон бөгөөд өдгөө тус шүүхэд шүүгчээр ажиллаж байна.
Ц.Цогт нь шүүгчээр ажиллаж байхдаа Япон улсад докторын зэрэг хамгаалсан анхны шүүгч болж байгаа юм.
Тэрээр мөн 2016 онд Олон Улсын Шүүгчдийн холбооны Ази, Номхон далайн бүсийн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан билээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
