Өнөөдөр Халх голын дайны үед амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг илрүүлэх, шилжүүлэн нутаглуулж, хөшөө босгон мөнжхүүлэх зорилго бүхий ОХУ-ын Буриад Улсын “Шилүүс” эрлийн баг Монгол Улсад 12 дахь жилдээ ажилласан талаараа мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн хугацаанд тус баг Халх гол орчмоос Зөвлөлтийн 48 цэргийн шарил олж, шилжүүлэн нутаглуулжээ. Сүүлийн жилүүдэд ОХУ болон Монголын залуус түүхээ сонирхон судлах нь нэмэгдсэнтэй холбогдуулан түүхийн хөшөө, дурсгалыг засварлан, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь туйлын чухал гэдгийг онцолж байлаа. Тиймээс тус баг энэ онд Буриад улсаас барилгын материал татаж, Халх гол орчимд байдаг Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэжээ.
Мөн үеэр зөвлөлтийн нэг цэргийн шарил олж, шилжүүлэн нутаглуулсан хэмээн тус багийн дарга, дэд хурандаа Владимор Ефримов хэлэхдээ: “Халх голын дайны үеэр Монгол Улсаас Маршал Георгий Константинович Жуковт өгсөн шагнал болон бусад бичиг баримтуудыг Дорнод аймгийн Сүмбэр сумын музейд хүлээлгэн өглөө. Халх голын байлдааны үеэр тухайн бүс нутагт Зөвлөлт, Монголын 57 мянган хүний бүрэлдэхүүнтэй арми байрлаж байснаас 12 мянга нь одоогийн ОХУ-ын Буриад улсын цэргүүд байв. Халх голд 2024 дайчин сураггүй алга болсон гэсэн мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас өгсөн. Бид Халх голоос гадна Москва хотын ойролцоох тулаан болсон газруудад хайгуул хийж, 257 дайчны шарилыг илрүүлж, шилжүүлэн нутаглуулсан. Энэ бүхэн нь залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Д.Думаа
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
