Жайка байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төсөл нь 2016 оны 5 дугаар сараас манай улсын нийслэлд хэрэгжиж эхэлсэн бөгөөд дөрвөн жил үргэлжлэх юм байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн дарга Ц.Адъяахишиг нар Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийн ахлах зөвлөх Чиба Хисао, төслийн мэргэжилтэн Тэрүя Эми, төслийн ажилтан Г.Амаржаргал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих хэлтсийн ажилтан Б.Болороо нарыг хүлээн авч уулзлаа.
“Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хуулиар хамгаалж буй хэдий ч, хуулийн хэрэгжилтэд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц, мэдээлэл, хүмүүсийн ойлголт, ухамсар зэрэг нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдлын хувьд учир дутагдалтай асуудал байсаар байна. Төслийн хүрээнд нийгмийн саад бэрхшээлийг арилгах зорилгоор нөлөөллийн ажиллагаа явуулж, энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай” сургалтад хамруулж, сургагч багш бэлтгэн төрийн байгууллагууд, боловсрол, бизнесийн салбарт сургалт зохион байгуулж байгаа. Мөн дэд бүтэц, мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран үнэлгээ хийх ажилд оролцож байгаа талаар ярилаа.
Тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургагч багшаар бэлтгэн, өөрсдөөр нь хичээл заалгах болсон нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 16 сургагч багшийг бэлтгэжээ. Хүний эрхийн Үндэсний Комисстой сургалт, сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа төслийнхөн илэрхийлэв.
Уулзалтын үр дүнд 2017 онд Япон болон Монгол Улсад зохион байгуулах “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт сургалтуудад Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтныг хамруулах, Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубтэй хамтрах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудал, мэдээллийн хүртээмжтэй байдлыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Г.Гэрлээ
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...