Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдөн мөшгиж, тагнаж чагнасан гэх хэргийн гэрч гэгдэж байсан Ч.Батболдыг цагдан хорихоор боллоо. Түүнийг өчигдөр баривчилсан бөгөөд өнөөдөр шүүх хурал болж, Ч.Батболдыг нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргалаа. Шүүхээс түүнийг хэргийн гэрч бус холбогдогч хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 13.12 буюу хууль бусаар мөрдлөг хийсэн гэх хэргээр яллагдагчаар татлаа.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Ч.Батболд, Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар цагдан хориулах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээрх нэр бүхий яллагдагч нарыг тус бүр 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Ч.Батболдын өмгөөлөгч энэ хэрэгтэй холбоотойгоор долоон хүнийг хорьсон гэх мэдээлэлтэй байгаа аж. Мөн тэрбээр “Батболд өөрөө тухайн хэргийн тухай хуулийн байгууллагад мэдэгдэж, хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсээр байхад цагдан хорьж байгаа нь Эрүүгийн хуулинд заасан үндэслэл, зарчимд нийцэхгүй байна. Тиймээс ерөнхий шүүгчид гомдол гаргана” гэсэн мэдээллийг өгөв.
Ч.Батболд одоо цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй аж.
Д.Думаа
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
