Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.04.07/ Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн бүтэц, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөхийн зэрэгцээ “Монгол Улсын 2027–2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалын тайлан”-гийнхаа талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй байгаа хэдий ч нүүрсний зах зээлийн нөхцөл, эдийн засгийн бүтэц эмзэг хэвээр байгаа тул экспортын орлогын тогтворгүй байдал нь гадаад худалдаа, төсвийн орлогын төлөвт тодорхой эрсдэл үүсгэж болзошгүй тул эдийн засгийн тогтвортой хөгжилд анхаарах шаардлагатайг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох хуулийн дагуу судалгааны нэгж байгуулахаар ажиллаж эхэлснийг дуулгаад макро эдийн засгийн загварчлал дээр ажиллах мэргэжилтэн, шинжээчид ажиллуулах шаардлагатай байна гэв.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь Улсын Их Хурлын дэргэдэх Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн бодлого тодорхойлоход зөвлөх чиг үүрэгтэй гол байгууллага гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, түүнээс улбаалсан хүндрэл, сорилтуудыг сөрөн тэсвэрлэхэд чиглэсэн ойрын хугацаан дахь төсөв, санхүү, эдийн засгийг том зураглалаар нь харуулсан цогц таамаглал, зөвлөмж гаргаж танилцуулахыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд чиглэл болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
