Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөлөө.

Энэ үеэр мөн ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглож байгаа юм.

Нийт найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

Үүнд,

  • “A” секторт гар урлал, бэлэг дурсгал, соёлын бараа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа;
  • “B”, “С”, “D” , “Е” секторт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ;
  • “F” секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө;
  • “G”,“H” секторт есөн дүүргийн соёл, хүндэтгэл, бэлтгэлийн гэр болон асар байрлана.

Өнөөдрийн байдлаар А секторт 50, B, C, D, E секторт 85, F секторт 30 нийт 165 цэгт иргэн, хуулийн этгээд худалдаа, үйлчилгээ гаргахаар бэлтгэж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Венесуэльд 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ