Бүгд Найрамдах Солонгос Улсын Сансар судлалын их сургуулийн магистрын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.

ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар болон тус улсын Сансар судлалын их сургууль /Korea Aerospace University/ хамтран хөгжиж буй орнуудаас нийт 25 (хорин тав) суралцагчийг 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2027 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл БНСУ-д 17 сарын хугацаатай магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар сонгон шалгаруулалт зарласан.

Сургалтын чиглэл:

Нисэхийн бодлого төлөвлөлт /Science in Aviation Policy/

Сансар судлалын их сургууль /Korea Aerospace University/-аас тавьж буй хөтөлбөрийн нөхцөл болон шаардлага:

  • ICAO-ийн хөгжиж буй гишүүн орны иргэн байх:
  • Иргэний нисэхийн салбарын ажилтан байх;
  • /Хувийн хэвшлийн байгууллагад ажилладаг бол БНСУ-ын MOLIT (Газрын тос, дэд бүтэц, тээврийн яам)-ын хяналт, зөвшөөрлийн үндсэн дээр авч үзнэ.
  • Англи хэлээр ярих болон бичих өндөр чадвартай байх. Сургалт бүхэлдээ англи хэл дээр явагдах тул хичээлд бүрэн хамрагдах, эрдэм шинжилгээний тайлан болон дипломын ажил бичих чадвартай байх шаардлагатай.
  • Эрүүл мэндийн шаардлага хангасан байх.
  • Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

Тэтгэлэгт хөтөлбөрт багтсан зардлууд:

  • Онгоцны тийз;
  • Сургалтын төлбөр;
  • Дотуур байр;
  • Сургалтын тэтгэмж;
  • Эрүүл мэндийн даатгалын зардал.

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн маягт
    /Хөтөлбөрийн албан ёсны маягтыг бөглөж, гарын үсэг зурсан байх/
  2. Ажил байдлын тодорхойлолт
    /Таны ажиллаж буй байгууллагын удирдлага болон төгссөн их, дээд сургуулийн профессорын бичсэн хоёр тусдаа тодорхойлолт/
  1. Мэдээлэл олгох зөвшөөрлийн маягт
    /Таны хувийн мэдээллийг ашиглах зөвшөөрлийн маягтыг бөглөж, гарын үсэг зурсан байх/
  2. Их, дээд сургуулийн диплом, дүнгийн хуулбар
    /Апостиль гэрчилгээтэй, эсвэл БНСУ-ын элчин сайдын яамнаас зохих тэмдэг даруулсан байх/
  3. Хувийн намтар /CV/
    /Боловсрол, ажлын туршлага, ур чадвар зэргийг дэлгэрэнгүй тусгасан байх/
  1. Ажлын газрын тодорхойлолт
  2. Гадаад паспортын хуулбар /E-Mongolia-аас авах/
    /Гадаад паспортын хүчинтэй хугацаа хөтөлбөрийн дуусах хугацаанаас хойш байх шаардлагатай/
  1. Англи хэлний мэдлэгийг нотлох баримт TOEFL эсвэл IELTS-ийн албан ёсны оноо
  2. Эссэ
    /“Монгол Улсын Иргэний нисэхийн салбарт оруулах өөрийн хувь нэмэр” 1000-аас доошгүй үгтэй эссэ англи хэл дээр бичих/

БНСУ-ын талаас сонгон шалгаруулалттай холбоотой хийгдэх үйл ажиллагаа:

  • 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дуусна.
  • 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сонгон шалгаруулалтын эхний шатны дүнг нийтэд зарлана.
  • 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 13-ны өдрүүдэд эхний шатанд шалгарсан өргөдөл гаргагчид цахим ярилцлага болон эмнэлгийн үзлэгт орно. Энэ талаарх мэдээллийг тухайн үед мэдээлнэ.
  • 2026 оны 07 дугаар сарын 14-ны өдөр магистрын хөтөлбөрт шалгарсан суралцагчдын нэрсийг зарлаж, 08 дугаар сарын 01-ний өдөр хичээл эхэлнэ.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:

Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлт гаргагчдын материалыг 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цаг хүртэл Нисэхийн сургалтын төвийн 244/2 тоот өрөөнд хүлээн авч, зохих шалгуурын дагуу удирдлагад танилцуулна.

Та тэтгэлэгт хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй тус их сургуулийн вэб хуудсаар нэвтэрч танилцана уу. https://eng-grad.kau.ac.kr/sub6_3_a.php

Асууж тодруулах зүйл байвал ariuntungalag.b@ncac.mn болон 71283209 утсаар холбогдон мэдээлэл авна уу.

Download QRPrint QR

 Post Views: 603

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Нийслэл хотод энэ жил сургууль, цэцэрлэгийн нийт 136 барилга баригдаж байна 
Next post цаг агаарын урьдчилсан мэдээ