УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ тэргүүтэй ажлын хэсэг өчигдөр /2025.07.06/ Зэвсэгт хүчний барилгын цэргийн 110 дугаар ангийг Сэлэнгэ аймгийн Сант сумруу нүүлгэн шилжүүлэх ажлын явцтай танилцлаа
Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус ангийг шилжүүлэн байрлуулах, барилга байгууламжтай танилцаж шаардлагатай бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ. Энэ үеэр 110 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнтэй танилцахаас гадна Сант сумын нутгийн ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, цаашид иргэн цэргийн харилцааг улам бэхжүүлэх, Сант сумын нутгийн иргэдийн газар тариалан эрхлэх нөр их ажилд нь тусалж, дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Тус ангийг Сэлэнгэ аймгийн Сант суманд нүүлгэн шилжүүлснээр алба хаагчдын нийгмийн асуудлыг цогцоор нь шийдэж, зэвсэгт хүчний жишиг ангийг байгуулах боломж бүрдэх юм.
Түүнчлэн Сант сумын эдийн засагт өндөр хувь нэмэр оруулах, шинээр ажлын байр бий болгох, хөдөө орон нутагт орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.


More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
