УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:“УИХ-ын Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороог ахлан ажиллаж байгаа юм. Сонсгол энэ сарын 8-12-ны өдрүүдэд болох тов гараад байгаа.
УИХ Оюутолгойн асуудал дээр хянан шалгах түр хороог долдугаар сарын 2-нд албан ёсоор байгуулсан. Хянан шалгах түр хороог зургаан сарын хугацаатай байгуулдаг. Түр хороог байгуулагдаад таван сар болсон. Энэ ондоо багтаж буюу хянан шалгах түр хорооны хугацаа дуусахаас өмнө сонсголоо зохион байгуулж, нэгдсэн дүгнэлтээ гаргаж УИХ-д танилцуулж, тогтоол гаргуулснаар хянан шалгах түр хорооны ажил дуусах учиртай. Сүүлийн таван сарын хугацаанд шинжээчдийн багийг бүрдүүлж, 65 мянга орчим нотлох баримт цуглуулж авсан. Үүн дээрээ ажиллаж байна.
Сонсгол энэ сарын 8-12-ны хооронд зохион байгуулагдана. Сонсголд 300 орчим гэрч дуудсан. Манай хянан шалгах түр хороо Онтре компанийн лицензтэй холбоотой мөн зээлийн хүүтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Энэ хүрээнд 2006-2025 он хүртэл буюу 20 орчим жилийн хугацаанд Оюутолгой төслийн хүрээнд ямар шийдвэрүүд гарч байсан талаар судлаж байна.
Гэрчүүдийн тухайд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс бий. Гурван Ерөнхийлөгч, 7 Ерөнхий сайд, 25 Засгийн газрын гишүүн, 40 УИХ-ын гишүүнийг дуудсан. Мөн яамд, төрийн байгууллагуудаас гэрчүүдийг дуудсан. Энэ гэрчүүд нь Оюутолгойн төслийн шийдвэрт оролцсон эсэх тухайн үед ажлын хэсэгт оролцсон хүмүүс байгаа.
Гэрчээр дуудна гэдэг хэн нэгнийг олон нийтийн өмнө гаргаж элдэв янзаар цоллох гэж байна гэж огт ойлгож болохгүй. Энэ 20 жилийн хугацаанд Оюутолгой төсөл дээр ямар арга хэмжээнүүд авсан, ямар шийдвэрүүд гаргаж, тэр нь хэрхэн биелсэн бэ гэдгийг тэр хүмүүс өөрсдийнхөө өнцгөөс тайлбарлах боломжийг олгож байна гэсэн үг.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
