“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сард биржийн арилжаагаар шинэ бүтээгдэхүүн болох Баяжуулсан сул коксжих нүүрсний анхны арилжааг амжилттай зохион байгууллаа. 

Нүүрс баяжуулах үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 95.2 ам.доллароор Монголын хөрөнгийн биржийн нээлттэй арилжаагаар амжилттай арилжлаа. Арилжаанд нийт 6 оролцогч өрсөлдөж, үнэ 8.40 ам.доллароор буюу 9.7%-иар өссөн нь зах зээлд шинэ бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ өндөр байгааг илтгэж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, шаардлагад нийцүүлэн олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан өөрийн брэнд бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байна.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002  жолоочийг илрүүллээ 
Next post Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 27 багц буюу нийт 172.8 мянган тонн нүүрс  арилжааллаа