Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сан Найрамдал зуслан, Баянхошууны Баруун зүүн салаа, Бэлх, Цэлх, Шадивлан, Яргайт, Жигжид, Шарга морьт, Баянбулаг, Майхан толгой, Хандгайт, Санзай, Их бага баян, Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын ой бүхий нутгуудад Өрөөсгөл хүр эрвээхэйн голомт үүсээд байгаа юм.
Манай орны ойн зонхилох хөнөөлт шавжийн нэг болох Өрөөсгөл хүр эрвээхэйн /Lymintria dispar L/ нислэгийн мөчлөг энэ цаг хугацаанд тохиож байна. Энэхүү зүйлийн хөнөөлт шавжийн бие гүйцсэн эрвээхэй 8 дугаар сарын эхний арав хоногоос 9 дүгээр сарын эхний арав хоног хүртэлх хугацаанд идэвхитэй нисэж эвцэлцээнд ордог. Шөнийн идэвхитэй, гэрэлд дуртай учир гэрэл гарсан газар нэг дор олноороо цуглан тохиромжтой газар өндөглөдөг.
Өрөөсгөл хүр эрвээхэй нь байгаль дээр байдаг биологийн төрөл зүйл бөгөөд хүнд онцын аюул учруулахгүй, хэт их нэг дор бөөгнөрсөн тохиолдолд хэвлийн хэсгээсээ нарийн тоосонцор ялгаруулдаг учир харшил өгөх магадлалтай.
Уг зүйлийн хөнөөлт шавжийн биологийн онцлогоос шалтгаалан одоогийн байдлаар гэрлэн болон феромонт урхи тавин эрвээхэй цуглуулах, өндөг хусаж цуглуулах аргаар тэмцлийн ажил явуулах нь хамгийн тохиромжтой байна. Эрвээхэйн нислэг 9 сарын эхний 10 хоног хүртэл үргэлжилнэ.
Иймд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн газар, гэр, байшин, албан байгууллагын хашаа, гэрлэн дор ихээр цугласан өрөөсгөл хүр эрвээхэйг устгах ажлыг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан зохион байгуулж ажиллахыг зөвлөж байна.
Эрвээхэйн нислэгийн үе дөнгөж эхлэж байгаатай холбогдуулан ард, иргэдийг шаардлагагүй бол гадаа гэрэл асаахгүй байж, гэр болон байшингийн хана туурганд өндөглөсөн өндгийг хусаж цуглуулах, булж устгахыг зөвлөж байна. Өндгийг хусаж цуглуулахдаа амны хаалт, бээлий, нүдний шил хэрэглэхийг анхааруулж байна.
Онцлох шинж.
- Өрөөсгөл хүр эрвээхэй нь: 1 жилийн хөгжлийн үе шаттай бөгөөд хэт олширлын үедээ ойд маш хөнөөлтэй шавж юм.
- Гэрэлд дуртай
- Бор шаргал өнгөтэй
- Шөнийн идэвхтэй / 22:00 -02:00 цагийн хооронд/
- Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг
Ойн хөнөөлт, хортон шавжийн устгалын ажлыг явуулах заавар:
Бэлтгэл ажил:
- Нүдний шил, ажлын бээлий, өмсөх
- Амны хаалт хэрэглэх / үл үзэгдэх тоосонцороос хамгаалах/
- Эрвээхэй хийх сав / шуудай /
- Хүрз
- Ажлын хувцас өмсөх /тоос нэвтрэх, харшил хөдлөхөөс урьдчилан сэргийлэх/
Устгалын ажлыг явуулах:
- Өөрийн гэр, байшингийн гэрлийг унтраах
- 22:00 -02:00 цагийн хооронд цагаан дэлгэц тавьж хурц гэрэл тусган эрвээхэйг цуглуулах
- Ихээр цугласан эрвээхэйг устгаж хүрзээр шуудайнд хийх
- Шуудайлсан эрвээхэйг нүх ухаж эсвэл ухсан нүхэнд хийж шороо, чулуугаар булах
Тиймээс та бүхэн 22 цагаас хойш гэрэлээ унтрааж, цонхоо аль болох онголгохгүй байхыг анхааруулж байна.
Байгаль орчны яам
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
