Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д УИХ-ын гишүүний бүрэн эрх дууссанаас хойш 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх хуулийн заалтыг хүчингүй болгуулах цахим өргөдлийг есдүгээр сарын 24-нд санаачилсан.
Уг өргөдлийг аравдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 100,415 хүн дэмжиж гарын үсэг зурснаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д заасны дагуу “хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурал авч хэлэлцэнэ” гэсэн болзлыг хангасан юм.
Тэгвэл УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар уг өргөдлийг Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн талаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж мэдээллээ. Байнгын хороод уг цахим өргөдлийг үндэслэлтэй гэж үзвэл холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар хуулийн төсөл санаачилна.
More Stories
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
