Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр сайд Г.Дамдинням “Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны хангамжтай холбоотой үүсээд байгаа хүндрэлийг арилгах чиглэлээр импортлогч аж ахуйн нэгжүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна.
Бидний гол импортлогч орон ОХУ-ын дотоодын нөхцөл байдал хүнд байгаагаас нэмэлт импортын боломж тааруу байгаа юм.
Энэ хүрээнд бид орж ирж байгаа бүтээгдэхүүнийг аль болох оновчтой хуваарилах, нөөцийг бүрдүүлэх, тээврийн асуудлыг шуурхай шийдэх зэргээр ОХУ-ын талтай тасралтгүй хамтран ажиллаж байна.
Манай улс түлш шатахууны хувьд 100 хувь хөрш орнуудаас импортолдог. Хөрш орнуудын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоод хангалтад өөрчлөлт ордог.
АИ-92 автобензиний 10 дугаар сарын ОХУ-аас авах импортын захиалга өмнөх жилүүдийнхээс багагүй хэмжээнд хийгдсэн, БНХАУ-аас өмнөхөөс илүү хэмжээтэй захиалж татан авалт хийж байгаа ч хүндрэлтэй байдал бүр мөсөн арилахгүй байна.
Жил ирэх бүр хэрэглээ нэмэгдэж байгаа нь нөөц бүрдүүлэх сав багатай манай улсын хэрэглээнд жил бүр дарамт үүсгээд байдаг. Мөн АҮЭБ-ийн яам болон ААН-үүдээс хамтран байгуулсан ажлын хэсэг БНХАУ-ын экспортлогч компанитай уулзахаар боллоо.
Евро-5 стандартын АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр хэлцлүүдийг хийж байна. Нэмэлтээр авах боломжтой болсон.
Энэ асуудлаар цаг алдалгүй Хятадын талтай тохироод нийлүүлэлтээ хийнэ. Ард иргэд маань импортоос бүрэн хамааралтай байгаа нөхцөл байдлыг ойлгож нөхцөл байдлыг хамтдаа тайвнаар даван гарахыг хүсье” гэлээ.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
