Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Цэргийн академид 3 жилийн хугацаатай Компьютерын шинжлэх ухаан мэргэжлээр бакалаврын хөтөлбөрт элсэн суралцах хүсэл сонирхолтой ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албаны байлдагч, түрүүч, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн I, II дамжааны сонсогч, иргэнийг сонгон шалгаруулалтад урьж байна.
Бүртгэл 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл явагдана.
Тавигдах шаардлага:
Монгол Улсын иргэн байх;
Зэвсэгт хүчинд алба хаах сонирхолтой байх;
Элсэгч нь 16-19 настай байх;
Математик, физик, нийгэм, хими, гадаад хэл гэсэн хичээлээс өөрийн сонголтын дагуу 2-оос доошгүй хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалтыг өгсөн байх;
Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо 550-аас доошгүй байх;
Эрүүл мэнд, бие бялдрын шалгуур үзүүлэлт хангасан байх;
Эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх;
Бүрдүүлэх материал: Бүгд Найрамдах Энэтхэг Улсын цэргийн академийн сонгон шалгаруулалтад оролцох ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албаны байлдагч, түрүүч, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн I, II дамжааны сонсогч, иргэн дараах материалыг заавал бүрдүүлнэ.
Үүнд:
Төрийн албан хаагчийн анкет (1-р маягтын дагуу);
Тухайн хүний хүсэлт (өргөдөл);
Өмнөх шатны сургууль төгссөн гэрчилгээний хуулбарыг (нотариатаар батлуулсан);
Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн дүнгийн батламжийн хуулбар (нотариатаар батлуулсан);
Оюутан, сонсогч, сурагч нар суралцсан хугацааны шалгалт, шүүлгийн дүнгийн хуулбар (сургуулийн сургалтын албаны баталгаатай байх);
Цагдаагийн байгууллагын тодорхойлолт (Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай лавлагаа)
2 хувь цээж зураг. (3*4 хэмжээтэй)
Холбогдох албан тушаалтан: Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн хөгжлийн бодлого, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад Н.Амарбаясгалан, утас: 88884674.
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
