ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр:
Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 11, 12-нд Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ дагуу жагссан ба энэ үеэр багагүй зөрчил гарлаа

Тодруулбал гэмт хэргийн шинжтэй 7, зөрчил 6 хэрэг бүртгэгдсэн байна. Иргэдийн эд хөрөнгийг эвдэж сүйдэлсэн, төрийн онцгой объект руу бие засах, нэвтрэх хориотой газар руу нэвтрэх гэж оролдох, цагдаагийн албан хаагчийн биед халдах, төрийн байгууллагын ажилтны савхан ясыг хугалсан, цагдааг шатнаас түлхэж унагаан гэмтээсэн зэрэг гэмт хэргийн шинжтэй хэргүүд гарсан ба холбогдогчийг шалгаж байна. Бага насны хүүхэдтэй эмэгтэйн тээврийн хэрэгслийг нь хаахад нь шаардлага тавихад түлхэж унагаасан зэрэг хэргүүдийг бүртгэж, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.
Жагсагчид зам хаасны улмаас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд түгжрэл үүсэж, иргэдийн зорчих эрхийг зөрчсөн. Тэнд ямар ч шалтгаантай хүн явж байж болно. Хүнд өвчтэй, ахмад настан, хүүхэд нь өвдсөн гэх мэт иргэд, яаралтай түргэн тусламжийн машин ч зорчиж байсан. Тэгэхээр зам хааж жагсах нь хууль бус тул бусдын эрхийг хүндэтгэж үзэхийг хүсье. Учир нь эвлэлдэн нэгдэж тайван жагсах нь бусдын эрхийг зөрчих ёсгүй хэмээн хуульдаа заасан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Next post “Насны хишиг”-ийн мөнгөн тэтгэмжид хамрагдах 65 нас хүрсэн ахмадуудыг бүртгэж байна