Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн.
Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар ахиу байлаа. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгорын зарим, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар гандуу байлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар, боловсруулсан аргачлалын дагуу зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ”, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгийн хэмжээнд “ИХ” буюу дунджаас дээш, Улсын хэмжээнд зудын нөхцөл байдал “ДУНД” түвшинд үнэлэгдлээ.
Цаашид ид хүйтний үе болох арванхоёр, нэгдүгээр саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас ХҮЙТЭН, хур тунадас дунджийн орчим болон түүнээс ахиу байх төлөвтэй байгаа тул зуншлагын байдал сайн болон бэлчээрийн даацтай байгаа нөхцөлийг үл харгалзан болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Иймд 21 аймаг, 330 суманд хүрч ажиллаж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцтай танилцах, зудын эрсдэлийн үнэлгээ хийх, болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлэх, “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбогдуулан малчдын санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах шуурхай бүлэг томилж ажиллуулах үүргийг 21 аймгийн УОК-ын дарга, гишүүдэд өглөө.
More Stories
Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний түүхт 390 жилийн тэгш их ой 2025 онд тохиож байна
ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН МЭЛМИЙ ГИЙСНИЙ ТҮҮХТ 390 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧААР ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД АЖИЛЛАЖ...
Л.Мөнхбаатар: Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх асуудлаар үүрэг өгсөн
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлаар харьяа агентлаг, байгууллага удирдлагуудад дараах асуудлаар үүрэг даалгавар...
Киргиз улстай “Гэмт этгээд шилжүүлэх тухай” гэрээ байгууллаа
“Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ”-нд харилцах эрх бүхий төв байгууллага, шилжүүлэн өгөх...
Хууль зүйн сайд Л.Мөнхбаатар цэргийн цол хүртсэн бригадын генералуудад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 102 дугаар зарлигаар өнөөдөр /2025.07.10/ Хууль зүй, дотоод хэргийн салбарт “Бригадын генерал ”цолтон 2 төрлөө. Шүүхийн шийдвэр...
Хууль зүйн сайд Л.Мөнхбаатар ХБНГУ-ын элчин сайдын хүлээн авч уулзлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитц тэргүүтэй төлөөлөгчдийг...
Л.Мөнхбаатар: Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж байна
Олон улсын нотариатын холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын 15 дугаар хурал Улаанбаатар хотод өнөөдөр /2025.06.26/ болж байна. “Зайн гэрчлэлтийн эрх...