Энэ жил Завхан аймгийн 11 сумын тэгш ой тохиож байна.
Тухайлбал, хойд бүсийн Баянтэс сумын 100 жилийн ой 7 дугаар сарын 19, 20-нд, Баянхайрхан сум 7 дугаар сарын 20, 21-нд, Сонгино сум 7 дугаар сарын 21, 22-нд баяр наадмаа тэмдэглэжээ.
Сантмаргаз сум 7 дугаар сарын 26, 27-ны өдөр 100 жилийн ойн баяраа тэмдэглэнэ.
Хойд бүсийн сум болох Асгат сум 1984 онд байгуулагдсан бөгөөд 40 жилийн ойгоо 7 дугаар сарын 18, 19-ний өдөр тэмдэглэжээ.
Аймгийн говийн бүсийн сумдаас Дөрвөлжин сум 100 жилийн баяр наадмаа 7 дугаар сарын 20, 21-нд, Ургамал сум 7 дугаар сарын 19, 20-ны өдөр тэмдэглэлээ.
Завхан аймгийн урд бүсийн Отгон сум 100 жилийн ойн баяр наадмаа 7 дугаар сарын 18, 19-нд, Цагаанхайрхан сум 7 дугаар сарын 19, 20-нд Шилүүстэй сум 7-р сарын 17, 18-ны өдөр тэгш ойн баяр наадмаа хийсэн байна.
Хангайн бүсийн Яруу сум тэгш 100 жилийн ойн баяр наадмаа 7-р сарын 26, 27-ны өдөр тэмдэглэх юм.
Завхан аймгийн хэмжээнд энэ жил түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэх 10 сум, тэгш 40 жилийн ой нь тохиож буй нэг сум байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар түүхэн тэгш ойг тогтоосон хугацаанд тэмдэглэх, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, 2024 оны төсөвт багтаан зохион байгуулахыг холбогдох баяр наадмыг зохион байгуулах хороо, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосны дагуу сумд баяр наадмаа тэмдэглэж байна.
Сумдын тэгш түүхэн ойд баруун бүсийн 2 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Түвшин, Э.Болормаа, О.Цогтгэрэл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын гэргий Дөрвөлжин сумын уугуул Г.Отгонгэрэл, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан, Монголын Олимпын хорооны Ерөнхийлөгч, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол ерөнхий захирал Ш.Отгонбилэг агсны гэргий, УИХ-ын гишүүн асан Д.Туяа түүний хүү О.Содбилэг нарын хүндэт зочид оролцжээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Цагаанхайрхан сумын 100 жилийн баяр наадам, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр,
УИХ-ын гишүүн Э.Болормаа, УИХ-ын гишүүн Б.Түвшин

Ургамал сумын 100 жилийн ойн баяр наадам, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр

Дөрвөлжин сумын 100 жилийн ойн баяр наадам, О.Содбилэг, УИХ-ын гишүүн асан Д.Туяа

Дөрвөлжин сумын 100 жилийн ойн баяр наадам,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын гэргий Дөрвөлжин сумын уугуул Г.Отгонгэрэл
More Stories
Үндэсний Аудитын Газраас “COP17”-ын санхүүжилтийн зарцуулалт, үр дүнд аудит эхлүүллээ
Үндэсний аудитын газраас Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын...
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргий Милена Милатовичийн хамт 2026 оны 09 дүгээр сарын...
Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана
Өчигдөр буюу 2026.09.07-нд | УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Ирэх даваа гараг хүртэл дахин чуулган хуралдахгүй, байнгын хороод хуралдах юм....
МАН-ын бүлгийн хуралдаанаар яг одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна
Одоогийн байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их...
Шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж байна
Н_Учралын засгийн газраас орон сууцанд шинээр 16.000 өрхийг оруулж ипотекийн 6 %-ийн зээлэнд 14.000 айлыг хамруулж 2.000 айлыг түрээслээд өмчлөх...
Гашуунсухайт боомттой холбох хэсгийг 2027 онд ашиглалтад оруулна
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны...
