НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нэгдсэн арга зүй” сэдэвт сургалтыг Идэр, Их-Уул, Отгон, Шилүүстэй, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Тосонцэнгэл сумын 8 хамтарсан багийн нарийн бичиг нарыг хамруулан зохион байгууллаа.



Сургалтыг Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Чинбат, Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын Гамшиг, онцгой нөхцөл байдлын үед дэх хүүхэд хамгаалал хариуцсан мэргэжилтэн Б. Ундрахболор нар удирдан явуулав.
НҮБ-аас сургалтад оролцсон 8 сумын хамтарсан багийн нарийн бичиг нарт албан ажилдаа ашиглах зориулалт бүхий Samsung galaxy tab A9 plus таблетыг дагалдах хэрэгслүүдийн хамт хүлээлгэн өглөө.
Энэхүү сургалтаар гамшиг, онцгой нөхцөл байдлын үед хүүхэд, гэр бүлийн эрсдэлийг тодорхойлон, түргэвчилсэн үнэлгээ хийж, үйлчилгээний зураглал гарган, хүүхдийг болзошгүй эрсдэл, хүчирхийлэл, дарамт мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар арга зүйн мэдлэг өгсөн нь үр дүнтэй байв.
More Stories
Нийслэлийн 2 дугаар сургууль цахим шилжилтээр түүчээлж, Монголын анхны Google Reference School боллоо
Улаанбаатар, 2026 оны 8 дугаар сарын 24 — Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль Google Workspace for Education, Chromebook болон...
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сондгой тоогоор төгссөн бол: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9 дүгээр сарын 3, 5,...
Оношгүй өв: Хамгаалалтгүй орхигдсон “чулуун номын сан”
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
