Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хамтран газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулдаг билээ. Сонгон шалгаруулалтыг түргэн, шуурхай, ил тодоор зохион байгуулах үүднээс цахимаар явуулж, Газрын биржийн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлээд буй. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын биржийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Батчимэгтэй ярилцлаа.

-Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд хэдэн удаа газрын дуудлага худалдаа зохион байгуулсан бэ? Дуудлага худалдаагаар авсан газрын давуу тал нь юу вэ?
-Он гарснаар өнөөдрийн байдлаар нийт 9 удаа 89 байршилд дуудлага худалдаа зохион байгуулсан. Үүнээс 35 байршилд ялагч тодорч, нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулан олгосон. Дуудлага худалдаагаар авсан газар нь архитектурын төлөвлөлтийн даалгавартай байдаг. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжийн цаашид хийх ажлуудад давуу тал болдог. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлөв байдлын чанарын баталгааны дүгнэлтийг өгдөг. Энэхүү дүгнэлтийг 5 жилд нэг удаа хийдэг бөгөөд дуудлага худалдаагаар үнэ төлж газраа авснаар давуу талыг эдэлж буй.
-Иргэд газрын дуудлага худалдаанд хэрхэн оролцох вэ?
-Иргэд газрын биржийн цахим систем буюу www.mle.mn сайтад оролцох хүсэлтээ илгээнэ. Дуудлага худалдаа болохоос 7 хоногийн өмнө хүсэлтээ өгч бүртгүүлнэ. Ингэхдээ дуудлага худалдааны анхны үнийн дэнчингийн 10 хувь буюу 12500 төгрөгийг Төрийн санд тушааснаар оролцох эрх нээгддэг.

-Дуудлага худалдаанд оролцох боломжгүй иргэн, аж ахуйн нэгж байгаа юу?
-Газар эзэмших, ашиглах хоёр зориулалтаар дуудлага худалдаа зохион байгуулагддаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид ашиглах эрхийн зөвшөөрөлтэй гэрчилгээ олгогдог бол 100 хувь Монгол Улсын хөрөнгө оруулалттай компанид эзэмших эрх нь олгогддог. Иймээс газар ашиглах болон эзэмших эрхтэй аль ч аж ахуйн нэгж, байгууллага оролцох боломжтой.
-Газрын дуудлага худалдааг зохион байгуулж буй ач холбогдол нь юу вэ?
-Газрын тухай хууль шинэчлэгдсэнээр дуудлага худалдаагаар газар олгоно. Бусад зориулалтаар газар олгохгүй гэдэг заалттай болсон. Тухайн газрын дуудлага худалдаанд хэдэн хүн оролцож байгаагаас хамаараад үнэ хэд дахин өсөж болно, эсвэл анхны үнээр ч зарагдаж болно. Амины орон сууц болон гэр бүлийн хэрэгцээнээс бусад газар дуудлага худалдаагаар зарагддаг.
-Дуудлага худалдааны анхны үнийг хэрхэн тогтоодог вэ?
-Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар батлагдсан аргачлалын дагуу 16 бүсэд 17 зориулалтаар дуудлага худалдааны анхны үнийг тооцдог. НИТХ-ын тогтоолоор 16 бүсийг төвөөс алслагдсан байдлаар тогтоосон.
Төвийн 1 дүгээр бүс дээр хамгийн өндөр үнэ нь 1 мв.к нь 140,800 төгрөг. Хамгийн багадаа алслагдсан 16 дугаар бүс дээр 1 мв.к нь 220 төгрөгөөр анхны үнийг тогтоодог.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
More Stories
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан “энгийн” алдаа гаргасан ажилтнаа маш их гайхаж буйгаа илэрхийлээд тэрхүү алдаа өөрт нь хамаагүй гэв
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны фэйсбүүк хуудаст нэр бүхий эрхэмд зориулан эмгэнэл нийтэлсэн нь нийгмийг бухимдуулсан. Эмгэнэл нэртэй тэрхүү...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
