
Өмнөговьд санаархсан “Горьдманлай” гэж ёжлогддог Хархүүгийн Мандахбаяр нэгэн цагт сэтгүүлзүйг самарч, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч болж дэвхэрч байв. Хэдийгээр зарим хүмүүс “байдаг л нэг төрийн бус байгууллага” гэж хэлдэг ч Монголын сэтгүүлзүйг олон улсад төдийгүй Монголд албан ёсоор төлөөлөхөөр хүлээн зөвшөөрөгдсөн цор ганц гэж хэлж болох байгууллага учир Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл нөлөөлөл, хаялга ихтэй нь нууц биш. Энэ утгаараа тус байгууллагын дарга нь болчих санаа амбицтай бүхэнд дараагийн албан тушаал өгсөж ирдэг нь ч бас нууц биш юм.
Харин Х.Мандахбаяр гэгчийн хувьд уг албан тушаалын төлөө олон өрсөлдөгчөө аргадах, мэхлэх, хуурах, хулхидах замаар “ялж” сэтгүүлчдийн Ерөнхийлөгч хэмээх алдарыг зүүсэн нь цаашдын гишгэх мөр бүхэн нь бараан хэв үлдээх байсныг өнөөдөр бүгд анзаарч эхэлсэн биз. Х.Мандахбаярын хувьд гишгэсэн мөр, амьсгалах агаараас нь бусад нь худал хуурмагаар дүүрэн. Гэтэл ийм хүнд итгээд байгаагаа тавьж туугаад байдаг хүмүүс олон нь гайхмаар.
Сүүлийн үед сонгууль бүхнээр нь Өмнөговь аймагт очсон “төрсөн нутаг минь” хэмээн сүүл тавьж шарваганах болсон Хархүүгийн Мандахбаярыг мэддэг нь эгдүүцэж, ёжилж, мэддэггүй нэг нь жигшиж дургүйцэж харах. Харамсалтай нь өөртөө л ашигтай хэрэгтэйгээс өөр юуг ч олж хардаггүй араншинтай Мандахбаярт “түүнийг хүмүүс хэрхэн хүлээж авч байгаа нь огт хамаагүй. Тэр өнөөдрийг хүртэл зүтгэсэн ганцхан зүйлээ л харж түүндээ хүрэх гэж улайрч байна.
Мандахбаяр гэгч сайхан нэртэй хар дотортой этгээдийн хувьд Өмнөговь аймгийн хөрсөнд нуугдсан нэг ширхэг чулууг ч олж аваад олборлож хятад руу ачуулж баяжиж, хэмжээлшгүй хөрөнгөтэй болох мөрөөдлөө биелүүлэх юм. Учир нь тэр өнгөрсөн хугацаанд МАН гэх малгайн доор авч болох бүхнийг авсан. Харин авсанаа шингээж чадаагүйгээс Улаанбаатар хотын эргэн тойронд мэхэлж залгисан бүхэндээ баригдаж, идэгдэж дуусахдаа хүрч буй. Иймээс энэ олон хүнийг залилсан хор нь мэх нь шөнөд зүүдэнд өдөрт алхам бүхэнд нь таарч буй учир төрсөн нутагтаа хайртай хүний дүр эсгэж хөрсөндөө барагдашгүй их баялагаа нуусан Өмнөговийг онилж буй юм. Мандахбаяр Монголд хайртай биш харин мөнгөнд дэндүү хайртай. Мөнгө байхгүй бол өчүүхэн хорхой шавж шиг хөрсөнд шингэж хөлд гишгэгдэхийн гамшгийг нүдээр харж буй учир амь тэмцэн албан тушаал эрх мэдлийн төлөө алс хол гэхгүй Өмнөговийг бараадан бүгж буй нь нуухын аргагүй үнэн юм.
Өнөөдөр Х.Мандахбаярын уран арга, заль мэхэнд хууртаж байр захиалж мөнгөө алдсан иргэд түүнийг “барьж идэхэд бэлэн” хүлээж буй, хотод. Олддог таардаг л юм бол тасчиж хаяхад ч бэлэн болтлоо догширсон иргэд Мандахбаярыг хүлээж буй, Улаанбаатараар хязгаарлагдахгүй. Аргагүй шүү дээ, төрөлхийн зальжин түүний гүйлгээ ухаан хаа холын Солонгост очиж хар ажилд амь нас эрүүл мэнд цаг хугацаагаа золин зүтгэсэн Монгол залуучуудыг бас мэхэлж “байрны захиалга” гээд баахан мөнгийг нь авчихсан хойно. Ийм л гишгэсэн мөр, амьсгалах агаараас нь бусад нь худал хуурамч Мандахбаяр гэгч Монголын өмнө зүгт говийг хөгжүүлнэ хэмээн Өмнөговьчуудыг хараалж, ээлжит мэхэндээ автуулахаар зүтгэж байна. Говьчууд гэнэн итгэмхий гэж зальдах буугаа хараалж, Мандахбаяр. Харин нутаг шигээ уужим тэнүүн говьчууд нүгэл тээж, шунал нь асаж нутгийн хөгжил ярьж хөрсөн доорхи баялаг руу улайрсан “ТЭНҮҮЛЧ”-д итгэх хүртлээ ГЭНЭН биш нь харин үнэн юм. Тиймээс манай редакц Хархүүгийн Мандахбаяр гэх гишгэсэн мөр, агаар амьсгалаас бусад нь худал энэ этгээдийн бохир бүхнийг баримтаар дэлгэж цуврал нийтлэл бэлдэж байна. Үргэлжлэлийг дараагийн дугаараас хүлээн аваарай
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
