Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд 2021 оноос эхлэн 30 хүртэл хоногийн аялал жуулчлал (К2), спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох (К4), дамжин өнгөрөх (К6), ажиллангаа амрах гадаадын иргэн-Австрали (k7) гэсэн дөрвөн ангиллын визийг 99 орны иргэнд цахимаар олгож байсан.
Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон оршин суух зорилгоор ирэх гадаадын иргэнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 107 дугаар тогтоолоор Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт оруулж, цахимаар олгох визийн төрлийг нэмэгдүүлсэн. Үүний дагуу Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэн, Гадаадын иргэн, харьяатын газраас олгодог бүх ангиллын уригчтай визийг цахим хэлбэрээр олгож эхэллээ.
Уг 54 ангиллын визийг визийн зөвшөөрлийн адил зөвхөн уригчийн хүсэлтийг үндэслэж олгох бөгөөд гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдэж байна.
Виз мэдүүлэхдээ уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уригдаж буй гадаадын иргэний визийн хураамжийг урьдчилан төлөх ба хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд цахим хэлбэрийн виз олгогдож, уригчийн бүртгэлтэй шууданд зөвшөөрөгдсөн мэдэгдэл очих юм. Хэрэв уригч нь визийн хураамжийг урьдчилан төлөх шаардлагагүй тохиолдолд визийн зөвшөөрөл мэдүүлж, уг визийн зөвшөөрлийн дагуу Элчин сайдын яам, Консулын газар эсвэл хилийн боомт дээрээс визээ авах боломжтой.
Ийнхүү визийг цахим хэлбэрээр олгосноор ЭСЯ, Консулын газарт очих цаг хугацаа, зардлаа хэмнэхээс гадна хамгийн хурдан хугацаанд виз мэдүүлэх боломжтойгоороо онцлог юм.
2021 оноос хойш цахим визийн системээр нийт 110 мянга гаруй гадаадын иргэнд цахим виз олгожээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
