Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг “Үндэсний шүдний эрүүлмэндийн боловсрол олгох сан”-ийн тэргүүн Нүүр амны их эмч Б.Бадамцэцэг хариуцан ажиллахаар болсон байна.
“Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан” нь 43 үндсэн гишүүн, 25 сайн дурын гишүүнтэй бөгөөд үүсгэн байгуулагдсан цагаас хойш 7 аймгийн хэмжээнд 14 төсөл хэрэгжүүлж, 6 мянга гаруй хүүхдэд үнэ төлбөргүйгээр шүд, амны хөндийн үзлэг эмчилгээ хийжээ.
Мөн давхардсан тоогоор 12 мянга гаруй эцэг эхчүүдэд“DO WE NEED TEETH?” нэртэй сургалтыг амжилттай зохион явуулсан байна.
Б.Бадамцэцэг нь “Солонгосын нээлттэй эмч нарын нийгэмлэг”-ийн Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд алслагдмал аймаг сумдын нийт 7 мянга гаруй иргэдэд үзлэг сангийн үйл ажиллагааны хүрээнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийгээд байна.
Б.Бадамцэцэгийн нийтийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд хийсэн дээрх сайн үйлсийн аяныг үнэлж, “Шүдний эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан” болон “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний зорилтуудыг уялдуулан, орон нутагт хэрэгжих цар хүрээг нэмэгдүүлэхээр хамтран ажиллахаар болжээ.
Б.Бадамцэцэг нь бүс нутгийн иргэдэд тулгарч буй шүд, амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2021 онд“Үндэсний шүдний эрүүл мэндийн боловсрол олгох сан”-г үүсгэн байгуулсан байна.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
