“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийн ажлын байр болон хувийн сууцанд Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн өдрүүдэд нэгжлэг хийж, шалгаж байгаа гэх мэдээлэл таржээ.
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-т бүртгэлтэй “Лексус-570” автомашиныг акталж, 16 саяар авсан хэрэгт холбогдож байсан бөгөөд энэ удаад соёлын өвийн хууль бус худалдааг хийхдээ хууль бусаар олсон орлого байж болзошгүй валют арилжаагаар хийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон хэргээр түүний орон байранд нь хуулийн байгууллагаас нэгжлэг хийсэн байна.
Харин энэ удаагийн түүний албан өрөө болон гэрт нь хийсэн нэгжлэгээр их хэмжээний бэлэн ам.доллар, эртний эдлэл зэргийг илрүүлж, хураан авчээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэх мэдээлэл байна.
Түүний өмнө холбогдсон хэргийг тодруулбал,
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын I орлогч, ерөнхий инженер, тус үйлдвэрийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргаар ажилладаг Т.Батмөнх 2021 онд албан хэрэгцээндээ ашиглаж байсан “Лексус-570” загварын 99-14 УБҮ улсын дугаартай жийпийг 16 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргуулан төрийн өмчийг үнэгүйдүүлж, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.
Уг нь 2020 оны жилийн эцсийн тооллогоор уг машиныг худалдах тухай шийдвэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас гаргаагүй байж.
Гэтэл Д.Батмөнх нь тус газрын мэргэжилтэн Д.Болортуяад дээрх “Лексус-570” болон 45-74 ОРХ дугаартай “BMW-535”, 21-00 ОРХ дугаартай “Тоёота хаис” автомашиныг актлах, дуудлага худалдаагаар борлуулах тухай олон нийтэд мэдээлэхгүй байх, худалдааг хязгаарлагдмал оролцогчтой зохион байгуулах талаар чиглэл өгсөн гэнэ.
Үүнийх нь дагуу ТӨБЗГ-ын мэргэжилтэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогч Д.Сэлэнгэд уг тээврийн хэрэгслүүдийг актлах, олон нийтэд мэдээлэхгүй байх үүрэг өгсөн аж.
Улмаар 2021 оны долдугаар сард дуудлага худалдаа зохион байгуулах ажлын хэсэг байгуулж, хяналт тавьж ажиллахыг дээрх Т.Батмөнхөд даалгажээ.
Ингээд дуудлага худалдаанд түүний жолооч Б.Энхбаатарын хамаарал бүхий этгээд оролцож, 2012 онд үйлдвэрлэсэн “Лексус-570”-ыг 16 сая төгрөгөөр худалдан авсан байна. Улмаар түүнийгээ 120 сая төгрөгөөр бусдад худалдсан аж.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын I орлогч Т.Батмөнх болон Д.Болортуяа, Д.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг АТГ-ынхан шалгаж эхлэх үедээ албан тушаалаас нь түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж байж.
Тус шүүхийнхэн Т.Батмөнхийн үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн ТӨБЗГ-ын мэргэжилтэн болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн нягтлан бодогчийг ажлаас нь түдгэлзүүлэх захирамж гаргасан гэнэ. Харин албан тушаалаа урвуулж, жолоочийнхоо хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгож, төрийн өмчид их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй Т.Батмөнх өнөөг хүртэл дээрх албан тушаалдаа тухалсаар буй юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллалагааны нэг “Шүүр”-ийн хүрээнд төрийн байгууллага, төрийн өмчит компани дахь хууль бус томилгоо, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, ёс зүйгүй албан тушаалтнуудыг чөлөөлөхөөр болж байжээ.
эх сурвалж: dorgio.mn
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдаа болно
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг энэ сарын 18-нд зохион байгуулна. Үржлийн шилмэл малын үзэсгэлэн, дуудлага...
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман тэргүүтэй төлөөлөгчид...
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ удаагийн хурлыг “Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын найрамдлыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд...
Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдаж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын...
