Жил бүрийн наадмын нээлт монгол түмний дунд хүлээлт үүсгэдэг. Жилд ганцхан тохиох Үндэсний их баяр наадмаараа Монголынхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудад таниулан сурталчлах чиг шугамыг барьж найруулагч бүр өөр өөрсдийн онцлог, арга барилаар дэглэн үзэгчдэд хүргэдэг. Тэгвэл энэ жилийн наадмын нээлтийг мюзикл хэлбэрээр дэглэн үзүүлэх аж.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал:
-Энэ жилийн наадмын үйл ажиллагааг “Эх дэлхий-Энх оршихуйн цадиг” нэртэйгээр хийнэ. Жил бүрийн наадмын нээлт болон хаалтыг найруулагчид өөр өөрсдийн онцлог, арга барилаар хийдэг. Энэ жилийн хувьд дэлхийн үүсэл, хүн төрөлхтний үүсэлтэй холбоотой эртний хүмүүсийн аж байдал, нүүдэлчдийн үлдээсэн ул мөрийг тусгасан хадны сүг зураг гэх мэт археологийн олдворуудыг инновацийн бүтээл болгож, орчин үеийн энтертайнмент хэлбэрт оруулж, мюзикл хэлбэрээр наадмыг нээхээр төлөвлөн, бэлтгэл ажлаа хийж байна. Үндэснийхээ өв соёлыг орчин үеийн техник технологитой хослуулан бүрэн автомат тайзан дээр хийнэ. Наадмын нээлтэд 1200 гаруй уран бүтээлч оролцоно. Нээлтийн үйл явц 85 орчим хувьтай явж байна гэв.
Ц.Батнайрамдал 2023 онд Төв аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын соёл урлагийн үйл ажиллагааны ерөнхий найруулагчаар ажилласан. Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат бөгөөд олон арван жүжиг, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тоглолт зохион байгуулж, найруулж байсан туршлагатай аж. Тухайлбал 2014-2018 он хүртэл дөрвөн жил дараалан Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байжээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын захиалгаар “Legend” төслийн ерөнхий найруулагчаар 2019 онд ажиллаж байсан бол 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулж байсан. Мөн аймаг, нийслэл, сумын ой, Хүүхдийн спортын наадам, “Нийслэлийн мөнгөн шөнө” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг найруулж байжээ.
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
