Дэлхийн хамгийн царай муутай нохой-2024 тэмцээн боллоо.
Жил бүр зохиогддог уг тэмцээн Калифорниа мужийн Петалума хотын Сонома-Марины үзэсгэлэнд саяхан болж, шилдгээ шалгаруулжээ. Хамгийн царай муутай нохойгоор 8 настай Бээжин хав үүлдрийн Зэрлэг Танг шалгарч, 5000 долларын шагнал хүртжээ.
Зэрлэг Танг гөлөг байхдаа вирусээр өвчилж, үхэх шахаж байжээ. Шүд нь ургаагүй тул хэл нь бултайж, баруун урд хөл нь байнга татганадаг байна. мөн Украинаас нүүлгэж ирсэн долоон бээжин хавыг орон гэртэй болоход нь Зэрлэг Танг болон түүний эзэн тусалж хандивыг аян өрнүүлж байв.
Түүний эзэн Ма хэлэхдээ “Тэр хэзээ ч үсээ засуулж байгаагүй ч би гэдэснийх нь үсийг хусдаг, тэр халууцаад байдаг тул мөсөн дээр унтах дуртай. Зэрлэг Танг миний хувьд хамгийн хөөрхөн нохой, би түүнийг тэврээд явах дуртай. Ямар ч нохойд гэр орон хэрэгтэй, тиймээс дэлгүүр хэсэхийн оронд үрчилж аваарай” гэжээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү уралдаан нь нохойг шоолж, тохуурхах зорилготой биш, харин “Эгэл биш дүрүүдийг харж хөгжилдөн, эдгээр ноход үнэхээр үзэсгэлэнтэй гэдгийг дэлхийд харуулах зорилготой” гэжээ.
Тэмцээнд анх удаагаа оролцсон Ром хэмээх 14 настай, нэг нүдтэй, хөгжлийн бэрхшээлтэй паг үүлдрийн нохой хоёрдугаар байрт шалгарчээ.

Тэмцээнд оролцсон ихэнх нохдыг эзэд нь гудамжнаас эсвэл амьтны асрамжийн төвөөс авсан байна. Тэр дундаа гуравдугаар байрт орсон Дэйси Мэй олон жилийн турш үс, шүд, хараагаа алдсан ч “Найз ноходтой болж, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, маш цоглог болсон” гэж түүний намтарт бичсэн байна.


Эх сурвалж: CNN
More Stories
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө очсон мөрдөгчдийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан нэвтрүүлэхгүй байна
Бүрэн эрхээ түдгэлзүүлсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг баривчлахаар өнөөдөр өглөө амьдардаг өргөөнд нь очсон мөрдөгчдийг ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан...
Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Дотоод хэргийн их сургууль, Ханнс-Зайделийн сантай хамтран "Ашигт малтмал хууль бусаар...
Т.Чимгээ: Нүд аних даа хэдэн хүүхдийнхээ нэр хүндийг ч болов сэргээмээр байна
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ: -Та эрүүл мэндийн хувьд ямар байгаа вэ? -Ойр зуурынхаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай...
ЭХЗХ: Цахилгааны 1кВт цагийн үнийг 285 төгрөг болсон
Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг нэмэгдүүлж байгаа талаар өнөөдөр /2024.11.15/ мэдээллээ. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооноос 2024 оны...