Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Амарсайхан “Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаа өнөөдөр дуусаад байна. Хамгийн сүүлд Улаанбаатар хоттой 15 цагийн зөрүүтэй АНУ-ын Сан Франциско дахь ерөнхий консулын газрын сонгуулийн санал авах үйл ажиллагаа дууссан.
Энэ удаагийн сонгуульд 13,095 хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Эдгээрээс 9,579 хүн буюу 73.2 хувь нь саналаа өглөө.
Хилийн чанадад байгаа бүх Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, консулын газраас санал авах ажиллагааг зохион байгуулсан. Нэгдсэн дүнг зургаадугаар сарын 28-ны 22:00 цагт СЕХ-нд гаргана.
Саналын хуудсыг иргэн өөрөө битүүмжлээд сонгуулийн комисст өгнө, түүнийг нь дипломат шуудангаар авч ирж, төрийн хамгаалалтад байлгаж байгаад 28-ны өдөр тоолно.
Гадаад улсад санал өгсөн сонгогчдын ирцийг хангалттай гэж үзэж байгаа. Санал авах өдрийг ажлын хоёр, амралтын хоёр нийт дөрвөн өдөр зохион байгуулсан нь иргэдийг саналаа өгөхөд түлхэц болсон гэж үзэж байгаа. Мөн сонгогчдын бүртгэлийг цахим болгосон нь эерэгээр нөлөөлсөн.
Хамгийн олон Монгол иргэн амьдарч байгаа улсуудыг БНСУ, АНУ, Австрали, ХБНГУ, БНХАУ тэргүүлдэг. Энэ дунд Солонгос улсад 2,057 иргэн санал өгнө гэж бүртгүүлснээс 69 хувь нь өгсөн байна. Ер нь Монголчууд цөөхөн амьдардаг улс орнуудад санал хураалт ихэвчлэн 100 хувь өгсөн.
Сонгогчдын насны хувьд 20-39 насны иргэд маш идэвхтэй оролцсон. Хүйсийн хувьд тэнцвэртэй байдал хангагдсан гэж хэлж болно. Бүртгүүлсэн нийт эрэгтэй сонгогчдын 72 хувь, эмэгтэй сонгогчдын 73.9 хувь нь саналаа өгсөн байна” гэлээ.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
