Нийслэл Улаанбаатар хот 500 тэрбум төгрөгийн бонд гаргаж, арилжаалсан талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуул өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэл Улаанбаатар хот анх удаагаа хөрөнгийн зах зээл дээр санхүүгийн бүтээгдэхүүн буюу бонд гаргаж, амжилттай арилжааллаа.
Нийт 500 тэрбум төгрөгийн бондыг цан цохиж арилжаа эхлүүлснээс хойш цагийн дотор худалдаж авах захиалга дүүрсэн. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүний эрэлт их байсныг харууллаа.
Нийслэлийн бонд “өгөөжийн өрөө” гэж ярьдаг зах зээл дээрх суурь хүүг тогтоосноороо онцлог болсон. Бодлогын хүү 11% байдаг. Бонд нь нэг жилийн хугацаатай бол 12%, гурван жилийн хугацаатай нь 13%, гурван жилийн хугацаатай бол 14%-ийн хүүтэй гарсан. Ингэснээр санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарах, хувийн хэвшлүүд бүтээгдэхүүн гаргаж, хөрөнгө оруулалт татах, зээлийн хүү буурах нөхцөл бүрдэх юм.
Бондын зарцуулалтыг эрчим хүч, зам засвар, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтад голлон хийнэ. Дотоод журам боловсруулж, бондын зарцуулалтыг зориулалтын дагуу үр ашигтайгаар хийхэд хяналт тавьж байна” гэж ярилаа.
Түүний мэдээлснээр Олон улсын зах зээл дээр дэлхийн хотууд өөрийн бондыг гаргаж, бүтээн байгуулалтын ажлаа шийддэг туршлага бий. Тухайлбал АНУ-ын хотуудын бондын зах зээл дөрвөн их наяд ам.долларын хэмжээнд хүрсэн байдаг аж.
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа. Сонгинохайрхан дүүрэг...
