Цахим спортын “CS2” төрлийн “The MongolZ” баг хэдийнэ дэлхий нийтийн анхаарлыг татаж, дан ганц монголчууд гэлтгүй олон улсад ч үзэгч фэнүүдтэй болж, цар хүрээгээ тэлсэн билээ. Тэдний сүүлийн үед үзүүлж буй тоглолтууд, амжилтууд маргаангүй гайхалтай байгаа. Үүнийхээ хэрээр ч ашиг орлого нь нэмэгдэж, дэлхийн баян багуудын тоонд орж эхэлжээ.
Оросын “НАШ КС” телеграмын сувгийн тооцоолсноор “The MongolZ” баг 2024 онд 330,847 ам.долларын шагналыг хүртжээ. Тэдний хувьд энэ он гарснаар дараах амжилтуудыг үзүүлж, шагнал хүртжээ. Тухайлбал,
- eXTREMESLAND 2023: Түрүүлж 25 мянган ам.доллар
- PGL Мajor Copenhagen 2024: 15-16 дугаар байрт орж 20 мянган ам.доллар
- ESL Pro League Season 19: 9-12 дугаар байрт орж 23.5 мянган ам.доллар
- MESA Nomadic Masters Spring 2019: Түрүүлж 50 мянган ам.доллар
- YaLLa Compass 2024: Түрүүлж 200 мянган ам.доллар
“The MongolZ” 2024 онд олсон орлогоороо “CS2”-ийн багууд дундаа дэлхийд тавдугаарт жагсч байна. Тэдний дээр Оросын “Spirit” баг 790 мянган ам.доллар, Украины “NaVi” 660 мянган ам.доллар, Германы “MOUZ” 642 мянган ам.доллар, АНУ-ын “FaZe” 534.5 мянган ам.доллар хүртсэн амжилтаараа тус тус бичигджээ.
Та бүхэндээ дэлгэрэнгүй жагсаалтыг хүргэе. Энэ зөвхөн шагналын мөнгөн дүн гэдгийг санаарай. Үүнээс гадна ивээн тэтгэгч, зар сурталчилгааны ашиг, Мэйжорын “Sticker”-ийн орлого зэрэг бий. “HLTV”-ийн мэдээлснээр Мэйжорын “Legends” шатанд шалгарсан багууд 1.75 сая ам.долларыг “Sticker”-ийн орлогоос хүртдэг гэнэ.
Тэгэхээр “The MongolZ”-ийн залуус энэ оны эхний Мэйжороос дор хаяж 1.8 сая ам.долларыг ашиг олсон гэсэн үг. Ерөнхийдөө хоёр сая ам.долларын орлогыг 2024 онд олоод байна.
- Spirit – 790,000$
- NAVI -660,000$
- MOUZ -642,000$
- FaZe – 534,500$
- MongolZ – 330,847$
- Eternal Fire -326,000$
- G2 – 294,000$
- Vitality – 274,000$
- Aurora – 199,500$
- Astralis – 178,000$
- Falcons -175,500$
- Pain – 165,500$
- Liquid – 163,500$
- Nemiga – 163,064$
- Complexity – 153,000$
- Imperial – 152,500$
- BetBoom – 139,665$
- Heroic – 137,500$
- Eclot – 134,078$
- Virtus Pro – 134,000$
- BLEED – 123,032$
- Gamerlegion – 112,000$
- ENCE – 110,500$
- MIBR -101,000$
- OG – 98,500$
- Monte – 91,356$
- BIG – 91,000$
- Furia – 84,500$
- Cloud9 – 76,000$
- B8 – 73,000$
More Stories
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
Туулын хурдны замын үйл ажиллагааг БОУАӨЯ-аас түр зогсоожээ
Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны...