Европын аварга шалгаруулах 17 дахь удаагийн хөлбөмбөгийн тэмцээн маргааш/2024.06.13/ Герман улсад нээлтээ хийнэ. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ тэмцээний хэсэг тус бүрийн мэдээллийг цувралаар хүргэж байна.
А ХЭСЭГ – ГЕРМАН, ШОТЛАНД, УНГАР ШВЕЙЦАРЬ
Герман

Тэмцээнийг зохион байгуулагч Германы шигшээ баг маргааш шөнө 03.00 цагаас нээлтийн тоглолтыг Шотландын эсрэг хийнэ. Эх орондоо, ард түмнийхээ өмнө тоглож байгаа гэдэг утгаараа ч тивийн аваргадаа түрүүлэхийг хүсч байгаа нь лавтай.
Хамгийн сүүлд 1984 онд Францын шигшээ эх орондоо болсон Европын аваргад түрүүлж байжээ.
Германы шигшээ баг 1972, 1980, 1996 онд Европын аварга болж байсан бөгөөд дөрөв дэх удаагаа түрүүлэхээр зорьж байна. Дасгалжуулагч Юлиан Нагельсманны залуус ч бэлтгэлжилт, форм сайтай байгаа. Энэ ч утгаараа түрүүлэх багийн тоонд явж буй.
Тэд өнгөрсөн 2021 оны Еврогоор Англид хожигдож, хасагдах шатны эхний даваандаа бүдэрсэн түүхтэй. Гэхдээ энэ удаад залуу боловч илүү туршлагажсан бүрэлдэхүүнтэй ирж байгаа. Нагельсманн ч өөрөө дөнгөж 34 настай тактикийн мэргэжилтэн гэхээр үзүүштэй хөлбөмбөгийг толилуулна.
Онцлох тамирчдын тухайд Флориан Виртц болон Жамал Мусиала нар дээр гол анхаарал төвлөрөх биз. Виртц өнгөрсөн улирал 49 тоглолтод 18 гоол, 20 гоолын дамжуулалт өгч, Бундеслигийн шилдэг нь болсон. Харин Мусиала Байерн Мюнхены гол хүн. Мөн Тони Кроос шигшээ багтаа эргэн ирсэн гэхээр залууст дэм болж байгаа нь гарцаагүй.
Шотланд

Тартаны арми хэдийнэ Германыг “эзэлж”, шигшээ багаа дэмжихээр хуран чуулжээ. Хэдий хэсгийн, тэмцээний фаворит гэж төдийлөн хүмүүс ойшоохгүй байгаа ч тэд эрхийн тэмцээнд хүчирхэг Испанийн ард, авьяаслаг Норвегийн урд удаалсан гэдгийг санаарай.
Дөрөв дэх удаагаа тивийнхээ аваргад орж буй Шотланд анх удаагаа хасагдах шатанд шалгарахыг зорино.
Энэ багийн хамгийн туршлагатай, амжилттай яваа тамирчнаар Ливерпүүлийн “ууртай” жигүүр Энди Робертсон нэрлэгдэж байна. Клубтэйгээ харьцуулахад Робертсон шигшээ багтаа давхар довтолгоонд ачааны хүндийг үүрнэ. Дасгалжуулагч Стив Кларкт бэлдсэн зүйл байгаа нь лавтай.
Саяхан Шотландын залуу хагас хамгаалагч Билли Гилмор өөрийнхөө талаар “Миний давуу тал бол гүйлтийн тэсвэр. Хэн нэгэн намайг дагахаар бол би гүйгээд л байх болно. Намайг тогтоох гэж бүтэн өдөр гүйх шаардлагатай болно” гэжээ. Түүний хувьд Челсид дебютээ хийж, өдгөө Брайтонд тоглож байгаа билээ.
Швейцарь

Швейцарийн шигшээг ямар нөөц бололцоотой вэ гэдгийг өнгөрсөн Еврогоор бид хангалттай харсан. Хасагдах шатанд Францыг хожиж шуугиан тарьсан тэднийг шөвгийн наймд Испани л торгуулийн цохилтоор номхотгосон. Энэ удаад ч хүчтэй ирнэ. Мурат Якины багт саяхан Бундеслигт түрүүлсэн Гранит Шака, шигшээ багтаа гангардаг Жердан Шакири, хамгаалалтын мангас Мануэль Аканжи, хаалгандаа гоол алдах дургүй Ян Зоммер тэргүүтэй шилдгүүд бий.
Олон ч хүн Швейцарийн шигшээг Германы араас хэсгийнхээ хоёрдугаар байраар шалгарна гэж харж байна.
Унгар

Унгарын алтан үе ирж байна гэж гадаадын хэвлэлүүд бичиж байна. Тэд ийнхүү гурав дараалан Европын аваргадаа оролцоход бэлэн. Саяхныг хүртэл 14 тоглолт дараалан ялагдаагүй явсан гэхээр Марко Россигийн баг учраа олчихжээ. Тэдний лидер нь өдгөө 23 настай Доминик Собослаи. Олон гайхалтай гоолуудаараа үзэгчдийг өөртөө татдаг, Ливерпүүлийн дундын шугамын цэрэг. Түүнээс гадна Милош Керкез гэх зүүн жигүүрийн хамгаалагчийг олон багууд анхааралтай ажиглаж байна. Өнгөрсөн зун Борнмут руу шилжсэн тэрбээр ирэх Еврогоор гангарах шинжтэй.
Унгарын шигшээг уйдаахгүй, үзүүштэй хөлбөмбөгийг үзүүлнэ гэж хүлээж буй хүн олон.
ЕВРОПЫН АВАРГА
ЕВРОПЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
ШВЕЙЦАРИЙН ШИГШЭЭ БАГ
ЕВРО-2024”
УНГАРЫН ШИГШЭЭ БАГ
ШОТЛАНДЫН ШИГШЭЭ БАГ
ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГ
More Stories
Төр хувийн хэвшлийнхээ урагшлах замд тээглэдэг биш урдах замыг нь засдаг байх үүрэгтэй
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.05.27/ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийж, эдийн засгийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд...
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс...
Цахилгааны хязгаарлалт энэ сарын турш үргэлжлэн
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас төлөвлөгөөт засвар, үйлчилгээний ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд...
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа
Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд...
Нэгдүгээр хорооллын арын авто замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш, хамт олонтой уулзлаа. Ерөнхийлөгч, улс орны хөгжил дэвшлийн үндэс,...
