Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн айлчлал өнөөдөр өндөрлөлөө. Тэрээр буцахаасаа өмнө гэргий Нали Сисүлит болон дагалдан яваа албаны бусад төлөөллийн хамтаар “Чингис хаан” Үндэсний музейг үзэж сонирхлоо.
Шадар сайд С.Амарсайхан хүндэт зочдыг угтан, Чингис хааны музейн “Их Монгол улсын танхим”, “Чингис хааны угсааны хаад, язгууртны танхим”-уудтай танилцах үеэр байлцлаа. Лаос улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит тус музейг гадаад, дотоодын жуулчид, зочид гийчид болон хүүхэд, залууст монголчуудын талаарх түүх, соёлын өргөн мэдлэг мэдээлэл олгохуйц түүхэн чухал бүтээн байгуулалт болсныг онцлон тэмдэглэж байв. “Чингис хаан” музейн хүндэт зочдын дэвтэрт Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамтаар сэтгэгдэл үлдээлээ.
Энэхүү төрийн айлчлалын үеэр Монгол, Лаос хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлж, агаарын гарц нээх хүрээнд хоёр орны хооронд байгуулсан “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу зорчигч болон ачаа тээврийн хамтын ажиллагааг эхлүүлэхээр болсноос гадна эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх санамж бичгүүдэд гарын үсэг зурсан юм.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
