Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор орон нутгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн Цагдаагийн газарт нэг бүрийн үнэ нь 14,5 сая төгрөг бүхий 2 ширхэг тээврийн хэрэгслийн “Зөөврийн хурд хэмжигч төхөөрөмж” хүлээлгэн өгснийг үйл ажиллагаанд ашиглаж эхлээд байна.
Дорноговь аймгийн нутаг дэвсгэрээр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн 408 км авто замд зам тээврийн осол, хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газрын даргын тушаалаар “Хөдөлгөөнт эргүүл”-ийг Айраг, Сайншанд, Замын-Үүд сумдад тус бүр нэг нийт 3 чиглэлд 24 цагийн эргүүлийг ажиллуулж байна.
“Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” 4 сарын аяныг зохион байгуулж хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулснаар зам тээврийн осол, хэрэг өмнөх сараас буурсан үзүүлэлттэй байна.
Хөдөлгөөнт эргүүлд нийт нийт 120 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллах хугацаандаа 2157 тээврийн хэрэгсэл шалгаж, 719 зөрчил илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцлоо.
Замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж явах талаар “Хурдаа хас” тэмдэглэгээг 16 байршилд хийлгэж, мөн Замын-Үүд-Сайншанд-Айраг сумын чиглэлийн 40 км зам тутамд 1 “Модель цагдаа”-г байрлуулж замын хөдөлгөөнд оролцогчдын анхаарал, сонор сэрэмжийг дээшлүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна.
More Stories
Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдийг төрийн...
БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг огцруулах шийдвэр энэ сарын 4-ний өдөр хэлэлцэгдэнэ
БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёл-ийн огцруулах шийдвэрийг 4-ний өдрийн 11:00 цагт танилцуулна гэж мэдэгдэв. Одоогоор 8 гишүүнтэй Үндсэн хуулийн...
“Best Buzzer” чансаа өндөр 64 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болно
Тодруулбал,Монгол бөхийн өргөөнд 15:00 цагт уг барилдаан эхлэх бөгөөд Улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, Улсын заан Д.Анар, Б.Бат-Өлзий нарын бөхчүүд энэхүү...
П.Наранбаяр: Зодуулсан гэсэн үг биш. Санамсаргүй тохиолдол болсон гэж ойлгоорой
Цагдаагийн байгууллагаас "Монгол Улсын Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны гуравдугаар...
ЦЕГ: Хулгайлах, дээрэмдэх, эд хөрөнгө устгах гэмт хэрэгт холбогдсон 16-22 настай этгээдүүдийг эрэн сурвалжилж байна
Хулгайлах, дээрэмдэх, эд хөрөнгө устгах гэмт хэрэгт холбогдсон 16-22 настай дараах этгээдүүдийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэлээр цагдаагийн...
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Оксфорд хотод ажиллаж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Оксфорд хотод...