Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран “Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг Чингис хааны музейд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, дүүргийн прокурорын газрын прокурорууд болон Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны музей, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөгчид оролцлоо.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн, соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан гэх 2020 онд 1, 2022 онд 3, 2023 онд 9 хэрэгт хяналт тавьж, хуулийн дагуу шийдвэрлэсэн бол 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар 3 хэрэгт хяналт тавьж ажилласан байна.
Хэлэлцүүлгийн үр дүнд “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д өөрчлөлт оруулах, соёлын өвийн эд зүйлийн үнэлгээ гаргах журмыг боловсруулах талаар Соёлын яаманд санал хүргүүлэх, тус яамнаас 2024 оны гуравдугаар улиралд Соёлын өвийн эсрэг гэмт хэргийн талаарх нэгдсэн чуулганыг зохион байгуулахаар болсон байна.
More Stories
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
НОБГ: Зөвхөн наймдугаар сарын байдлаар 58 удаагийн үйлдлээр 168 нойтон тарвага нэвтрүүлэхийг завджээ
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр холбогдох байгууллагууд хамтран хяналт шалгалтыг 08-р сарын 15-наас 10-р сарын 15 хүртэл...
Сүүлийн гурван жилд Төв аймагт ан амьтан, байгаль орчинтой холбоотой зөрчлийн хэргийн улмаас ₮247 саяын хохирол учирчээ
Төв аймгийн прокурорын газраас байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван...
Х.Оюунцэцэг: Амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл хохирлыг 2-5 дахин нэмж төлүүлнэ
Төв аймгийн прокурорын газраас байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...
