Америкийн нэгдсэн улсын цагаачлалын бус визийн шинэ журам маргааш /2024.06.01/ хэрэгжиж эхлэх талаар монгол дахь Америкийн элчин сайдын яамнаас мэдээллээ. Мөн тус улс руу цагаачлалын бус DS-160 визийн маягтын бар кодын дугаар таны цаг товлох профайл дээр оруулсан бар кодын дугаартай ижил байх ёстой. Мэдээлэл зөрүүтэй тохиолдолд ярилцлагын товлосон цаг тань цуцлагдаж, та дахин цаг товлох шаардлагатайг анхааруулжээ.
Дээрх асуудлаас сэргийлэхийн тулд виз мэдүүлэгч хамгийн багадаа долоо хоногийн өмнө бүртгэлээ хийх шаардлагатай.
Виз мэдүүлэх иргэд эхлээд https://portal.ustraveldocs.com/?language=English… цахим хаяг руу нэвтрэнэ. Хоёрдугаарт, профайл дээрх баркодын дугаараа DS-160 маягтын баркодын дугаартай ижил болгон шинэчлэх. Гуравдугаарт, хэрэв танд тусламж хэрэгтэй бол манай харилцагчийн үйлчилгээний 7555-1100 дугаар болон support-mongolia@ustraveldocs.com цахим шуудангаар холбоо барих боломжтой байна.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Үе тэнгийнхээ нүдийг сохолсон өсвөр насны хүүд 4 жилийн хорих ял оноолоо
Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд үе тэнгийнхээ хүүхдийг цохиж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хүнд хохирол учруулсан өсвөр насны шүүгдэгч Б-д...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...