Гэрэл зургийг Олон улсын хүүхдийн НАЙРАМДАЛ цогцолборын фэйсбүүк хуудсаас авав.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.
Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр нь 344,500 төгрөг.
Уг ээлжийн захиалга өнөөдөр 14:00 цагт nairamdal.mn хаягаар нээгдэх юм. Захиалга өгөхийн тулд та бүхэн 14:00 цагаас өмнө сайтад нь бүртгэлээ үүсгэсэн байх шаардлагатайг анхаарна уу.






