Зохион байгуулалттайгаар, бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэмт хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан.
Тус ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шуурхай шалгах арга хэмжээ авч, хүнийг хүчээр алга болгосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан зэрэг 52 хүнд холбогдох, 11 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Үүнээс 14 хүнд холбогдох, дөрвөн хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.
Шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргээс дурдвал:
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлага болох БНХАУ-ын иргэнийг айлган сүрдүүлж, 11 сая төгрөгийг шилжүүлэн авсан “Хамаг Монгол” ТББ-ын тэргүүн Х-д холбогдох,
БНХАУ-ын иргэн З-г бусдын захиалгаар үйл ажиллагаа эрхлэхэд нь саад учруулах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн, заналхийлсэн Б нарын есөн хүнд холбогдох хэргийг тус тус хэлэлцэж, шүүгдэгч нарыг торгох болон хорих ялаар шийтгэсэн байна.
Мөн гэмт хэргийн улмаас бусдад учирсан 81 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлүүлэх арга хэмжээ авч, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 300 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлүүлсэн байна.
Одоо шүүхийн шатанд Б, Д, М, Х нар нь О, Б болон БНХАУ-ын иргэн Э нарын захиалгаар “Ш” ХХК-ийн захирал, БНХАУ-ын иргэн В-г Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хуурамч албан бичиг дээр гарын үсэг зуруулж, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэхийг шаардсан.
Б, Н, О нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, иргэн Б-д хүч хэрэглэн “Х” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан.
А, Х, У нарын 16 иргэн зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулж, бусдын эд хөрөнгийг авахаар айлган сүрдүүлж заналхийлсэн, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, хүчиндсэн, олон нийтийн хэв журмыг зөрчиж, танхайрсан зэрэг нийт 38 хүнд холбогдох, долоон хэргийг хянаж байна.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар
More Stories
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Цэргийн бүртгэл өнөөдөр эхэлж байна
Монгол Улсын иргэн 18-55 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа...
Торгохоо урьтал болгосон эрх баригч
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолооч нарыг илрүүлж, хариуцлага тооцох хүрээнд ухаалаг буюу AI системийг нэвтрүүлсэн. 2026 он...
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
БНСУ-руу виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол гурван сарын дараа дахин мэдүүлэх боломжтой
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз...
30 настай эмэгтэй 4 настай охинтойгоо хутгалуулж амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан...