Нэгдүгээр сарын 24-ний өдрийн шөнийн 01:00 цагийн үед Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр 60 тоннын газ тээвэрлэж явсан шаланз машин “Патрол” загварын автомашинтай мөргөлдөж их хэмжээний дэлбэрэлт болсон. Уг ослоор дөрвөн хүн нас барж, 17 хүн түлэгдэж, 29 машин шатаж, 60 айлын орон сууц дэлбэрэлтэнд өртсөн юм.
Улсын Онцгой комиссоос Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн EDU апартмент 207 дугаар байрны багана, дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ нь барилгын норм дүнгээс тав дахин их, мөн газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт өнгөрсөн долоо хоногт гарсан билээ.
Тэгвэл энэ талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Тухайн газ тээвэрлэсэн автомашин зориулалтын бус, бүртгэлгүй, маршрутын бус, замын хуудас аваагүй, жолооч нь сургалтад хамрагдаагүй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй гэдгийг гурван яамны хамтарсан ажлын хэсэг тогтоосон. Уг осолд хэн буруутай болохыг шүүхийн байгууллага эцэслэнэ.
Надад өгсөн мэдээллээр тээврийн хэрэгсэл нь зөвшөөрөлгүй, зориулалтын бус байсан. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан учраас хүн амьдрах боломжгүй. Цагдаа, шүүх хэнийг буруутай гэж үздэг юм, тэр хувь хүн, ААН барилгыг төлнө. Байрыг нураана. Төрөөс хохирол барагдуулах тухай асуудал одоохондоо яригдахгүй. Ер нь хувийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байгаа. Гэхдээ ингэж хэлэх нь эрт байна” гэж хэллээ.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
