Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог байгуулах төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр буюу 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарласан. Тендерийг сонгон шалгаруулж дуусмагц энэ оны есдүгээр сар гэхэд метроны барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор метроны техникийн үзүүлэлтийн талаар танилцуулж байна.
Дээрх тендерийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн 2013 онд гүйцэтгэсэн ТЭЗҮ-д тулгуурлан зарласан. Тус байгууллагын зүгээс метроны төсөл нь өртөг өндөртэй, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах тул нийгэм эдийн засгийн хувьд үр ашигтай байх төлөвлөгөөг боловсруулсан бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөж өгч байж метро нь цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг онцолж байгаа юм. Тухайн үед тасалбарын үнийг 600 төгрөг байхаар тооцоход метро ашигтай ажиллах тооцоолол гарч байсан ч энэ нь арван жилийн өмнөх тооцоолол тул өнөөгийн байдлаар тасалбарын үнэ 1000 төгрөг байвал ашигтай байх тооцоо гарчээ.
Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан зах хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метроны шугам 14 буудалтай, буудал хоорондын дундаж зай 1.3 км байна. Мөн нийт аяллын хугацаа 27 минут, дундаж хурд 39.2 км бөгөөд 17,000 хүртэлх хүн тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд буй.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.9 сая орчим зорчих хөдөлгөөн хийдэг. Масс тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр уг 2.9 сая зорчих хөдөлгөөний 40 орчим хувь нь метро руу шилжинэ гэсэн тооцоо гарсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
More Stories
Сүүлийн гурван жилд Төв аймагт ан амьтан, байгаль орчинтой холбоотой зөрчлийн хэргийн улмаас ₮247 саяын хохирол учирчээ
Төв аймгийн прокурорын газраас байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван...
Х.Оюунцэцэг: Амьтан, ургамлын тухай хууль зөрчвөл хохирлыг 2-5 дахин нэмж төлүүлнэ
Төв аймгийн прокурорын газраас байгаль орчин, амьтан ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван...
Чоно голын эрэг орчмын 45 тонн хогийг цэвэрлэлээ
Усны сан бүхий газрыг бохирдол хомстлоос хамгаалах ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгаар урсах Чоно голын эрэг орчим болон...
Эрчим хүчний шилжилтээр Монгол Улс Зимбабве, Йемен зэрэг улсын хамт дэлхийд сүүл мушгиж байна
Дэлхийн Эдийн Засгийн Форумаас Эрчим хүчний шилжилтийн индексийн тайлангаа 14 дэх жилдээ гаргалаа. 2024 оны тайланд 120 улс багтсанаас Монгол...
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүлжээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын тендерийг нээлттэй сонгон шалгаруулсан. Тендерт шалгарсан “Билгүүн Монгол констракшн”...
Улсын хэмжээнд 7.9 сая толгой мал зүй бусаар хорогдож, 15.5 сая эх мал төллөөд байна
Улсын хэмжээнд 2023 оны эцсээр тоолсон төллөх насны 30 сая эх малын 15.5 сая буюу 51.8 хувь нь энэ оны...