Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээнээс үзвэл, маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. 

Түүнчлэн 5-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 3-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх аж. 

Иймд цаг уурын байгууллагаас гаргаж буй мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, орон нутаг руу зорчихдоо баталгаат зам гарцыг сонгож, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post УЕПГ: Эрүүл мэндийн даатгалын санд 318 сая төгрөгийг нөхөн төлүүлнэ
Next post Гурван этгээд ломбардаас 60 гаруй сая төгрөгийн үнэт эдлэл, гар утас зэргийг хулгайлсан хэргийг мөрдөн шалгаж байна