УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн шуурхай штабын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Зудын гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах, хүч хэрэгслийг татан оролцуулж, удирдлага зохион байгуулалтыг оновчтой хэрэгжүүлэх хүрээнд “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г батлуулан, хэрэгжүүлж байна.

Тиймээс өвөлжилтийн нөхцөл байдлыг даван туулахад төрийн цэргийн байгууллагууд болон салбар дундын уялдаа холбоог хангаж, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулах зэргээр хамтран ажиллахыг чиглэл болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post АТГ: Хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж улсын эмнэлэг барина
Next post “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Б” нь БНХАУ-ын компанийн хүнээс хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ