Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж болон намын хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд, ажлын хэсгийн гишүүд оролцов.
Бүлгийн хурлаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Сонгуулийн Ерөнхий хорооноос бэлтгэсэн мэдээллийг сонслоо. СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир товч танилцуулга хийж гишүүдийн асуусан асуултад хариулт өгөв. Мөн Ардчилсан намаас тус хуулийн хэрэгжилтийг хянах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд хэсгийн гишүүд мэдээлэл солилцлоо.
Бүлгийн дарга, УИХ–ын гишүүн О.Цогтгэрэл “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал бүхэн дээр би “Ногоон автобус”-тай холбоотой асуудлыг хэлэлцэх тухай хэлсээр ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцэх асуудлын дараалалд орсонгүй. Ирэх долоо хоногт чуулган завсарлана. Чуулган завсарлахаас өмнө энэ асуудлыг хэлэлцэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн байгууллагын байнгын хорооны дарга Н.Энхболд хоёрыг Үндсэн хуулийн цэцэд өгнө” гэлээ.
УИХ–ын гишүүн Н.Ганибал “Монгол Улсын нийт хөрөнгийн эзэн нь төр болсон. Төр худалдан авалт зохион байгуулахдаа хууль, заалтаар хулгай хийж байна. Тухайлбал, коронавирусийн дэгдэлтийн үед төрийн болон албаны тухай хуулийг ашиглан маш их хулгай хийсэн. Энэ бүхнийг олон нийтэд ил, тод болгох хэрэгтэй.
“Ногоон автобус”-ны худалдан авах тендер зохион байгуулалтыг нууцад оруулаагүй гэдэг ч үнэндээ нууцаар зохион байгуулсан. Энэ мэтчилэн олон асуудлын ард төр хулгайгаас яаж салах вэ гэдэг асуудал чухал байна. Тиймээс АН энэ асуудлыг цаашид тавьсаар байх болно” гэв.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө.
Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй. Энэ бол Үндсэн хуулийн зарчим. Үндэсний аюулгүй байдалд...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
