Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Э.Энхпүрэв “Монгол Улсын нийт 3.5 сая иргэнд боловсролын асуудал хамааралтай. Бидний хувьд болохгүй, бүтэхгүй байгаа тэр болгон боловсролын чанарын асуудал, хүний хөгжилтэй шууд хамааралтай юм. Өнгөрсөн жилүүдэд гаднын олон хөтөлбөрийг туршсаар ирсэн боловч бид өөрсдөдөө таарсан боловсролын системийг бий болгож чадахгүй байна.
Хөгжингүй улсуудтай хэрхэн эн тэнцүү суралцах, хөгжих боломжийг эрэлхийлсээр ирсэн. Монгол хүүхдүүдийн биеэ даасан, монгол хүний амьдрахуйд суурилсан чадварыг олгох нь монголын боловсролын салбарт хийх шинэчлэл юм. Бид боловсролын салбарын бодлогыг том зургаар нь харж байна” гэлээ.
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга С.Цэнгүүн “Би дуртай зүйлдээ шинэлэг, дайчин, өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг Gen Z үеийн төлөөл юм. Бид анх төрөхдөө л өмчтэй айлд төрсөн, би үүнд дуртай, дургүй гээд шууд хэлчихдэг сонголт хийх эрх чөлөөт нийгэмд төрсөн үеийн төлөөлөл. Би өөрөө ажлаа хийгээд, хаана ч амьдарч чадна гэдэг өөртөө итгэлтэй залуус бол бидний үеийнхэн.
Монгол Улс маш залуу нийгэм учраас энэ үе маань улс төрийн өөрчлөлтийг хүсэж байна. Ардчилсан нам үеийн үед маш том реформуудыг хийчихсэн. Тэгэхээр бид энэ их зоригийг гаргаж шинэ реформыг хийх болно. Хувь хүнд чиглэсэн бодлогын баримтлан ажиллах болно” гэв.
More Stories
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
