Нотлох баримтыг шинжлэн судлах эхний сэдэв: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах /Эрдэнэс тавантолгой майнинг ХХК/. Нийт 17 гэрчийг дууджээ. Улаанбаатар хотын Засаг дарга асан Д.Сумъяабазарыг гэрчээр дуудсан ч ирээгүй байна.
Шинжээчийн дүгнэлт:
-“Эрдэнэс таван толгой” ХК-ийн 2021 оны худалдан авах төлөвлөгөөнд тус төсөлд 715 тэрбум төгрөгийн төсөвт өртөг баталжээ. Худалдан авах ажиллагааны сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр 3 удаа нээлттэй зохион байгуулсан байна.
Эхний тендер шалгаруулалт 2021.03.19-ны өдөр зарласан. Гэтэл дөрөвдүгээр сарын 16-нд эрх бүхий байгууллагаас тендер зарлахыг болиулсан тул цуцалж байна гэсэн зар оруулжээ. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга О.Бат-Амгалан “Компанийн мөнгө, санхүүтэй холбоотойгоор гүйцэтгэх захирал болон эрх бүхий байгууллагаас тендерийг буцаан татуулсан” гэж хурлын үеэр тайлбарласан байна. Тендер шалгаруулалтыг зогсоох үндэслэл бүхий шалтгаан тогтоогдоогүй.
Хоёр дахь тендер шалгаруулалт 2021.08.09 эхэлсэн. Хоёр компани тендерт оролцсон ч Үнэлгээний хороо хуралдаад хоёр тендерийг шаардлага хангахгүй гэж үзсэн.
Гурав дахь тендер 2021.09.15-ны өдрийн тушаалаар Үнэлгээний хороог шинэчлэн байгуулсан. Шинэ үнэлгээний хороонд Х.Батсайхан Захиргаа, удирдлагын газрын дарга зэрэг дөрвөн хүн шинээр орж ирсэн. Өөрчлөгдсөн үнэлгээний хороо тендерийн бичиг, баримтад дөрвөн удаа өөрчлөлт оруулсан. Тухайлбал үйлдвэрийн хүчин чадалд өөрчлөлт оруулсан.
Эхний тендерийг тодорхой үндэслэлгүй цуцалж, хоёр дахь тендерийг хуулийн хүрээнд зохион байгуулсан Үнэлгээний хороог гурав дахь тендерийг зохион байгуулахаас гурав хоногийн өмнө өөрчилсөн. Улмаар “Админерал” ХХК, “Таван хур” ХХК болон “Монголиан контракт майнинг сервис” ХХК-д давуу байдал үүсгэх нөхцлийг бүрдүүлэх зориолготой байсан гэж үзэхээр байна.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан...
Халх гол сумаас 65 дайчны шарил, 3000 гаруй сум, галт хэрэгсэл илрүүлжээ
Монгол Улс, ОХУ-ын цэргийн археологийн хамтарсан тав дахь удаагийн экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт эрэл хайгуул хийж байна. 250...
