УИХ-ын Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах “Нүүрсний” хоёр дахь сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн эхний сэдвээр “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаарх мэдээллийг сонссон юм.
Энэ үеэр тус компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн талаар Шинжээч “2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “Тавантолгой Түлш” ХК-ийн дансанд 34.5 тэрбум төгрөг шилжүүлснээс 1,544 удаагийн гүйлгээгээр тээврийн зардалд 17 тэрбум төгрөгийг зарцуулсан. Үлдсэн мөнгийг шатахуун, шуудай, барьцалдуулагч гэсэн төлбөрт зарцуулсан байна” хэмээн танилцуулав.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Сайжруулсан шахмал түлшний технологийг шинэчилж баяжуулах үйлдвэр барихаар болсон. Нүүрс баяжуулах үйлдвэр болон коксын үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 113 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Үүнээс 2022 оны 83 тоот гэрээгээр 73 тэрбум төгрөгийг мөнгөн дүнгээр, гурван тэрбумыг нүүрсээр гэсэн санхүүжилт олгосон байгаа юм. 34 тэрбум төгрөгийг санхүүжилтийг зориулалтын дагуу ашигласан.
Харин 43 тэрбум төгрөгийг гэрээнд заагдаагүй буюу юунд зарцуулсан байхгүй байна. Энэ мөнгө хаашаа явсан бэ. Уг нь тэр мөнгөөр чинь баяжуулах үйлдвэр барьсан бол утаа хортой болох ёсгүй байсан. Гэтэл та нар бүтээн байгуулалтын зогсоочихсон. Сүүлдээ Хятадаас хагас кокс аваад туршилт хийх тухай яриад 137 тэрбум төгрөгийг төсөв дээр суулгуулах гэж байхад зогсоосон.
“Тавантолгой Түлш” ХХК-ийн Санхүү эдийн засгийн газрын дарга А.Батзориг: Өмнө нь зуны улиралдаа амраад есдүгээр сарын 15-аас үйлдвэрлэл явдаг байсан. 2022 онд Засгийн газар тогтоол гарч 200,000 тонн түлшийг зуны улиралд бүрдүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулж ЭТТ ХК-аас санхүүжилт авах шаардлага үүссэн.
Тус гэрээний дагуу бэлэн байсан төслийн санхүүжилтийн мөнгийг үндсэн үйл ажиллагаанд зарцуулаад дараа нь шилжүүлэг хийхээр Ц.Даваацэрэн болон Б.Ганхуяг захирал хоёр тохирсон байсан. Үүнийгээ эргэж залруулах ажил хийгээгүй. Гэхдээ баяжуулах үйлдвэрийн төсөл хэвийн явагдаж байгаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Та хэвийн явж байгаа хэмээн худлаа ярьж байна. 34 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөр данс руу шилжүүлсэн гэсэн баримт байна.
“Тавантолгой Түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар: Би гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед нүүрс-химийн болон баяжуулах үйлдвэрийн төслийн санхүүжилт орж ирээгүй. Зөвхөн ТЭЗҮ-ийг нь хийгээд ажлаа хүлээлгэж өгсөн.
“Тавантолгой Түлш” ХХК-ийн ерөнхий менежер Ц.Алтансүх: Гэрээ байгуулах үед Зүүн үйлдвэрийн хашаан дотор металлургийн кокс болон нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил явж байсан. Гэвч Засгийн газрын тогтоолоор өөрчлөгдөж баяжуулах үйлдвэр баригдах шийдвэр нь үлдсэн. Дараа нь нүүрс химийн үйлдвэрийг Багануурын уурхайн талбай дээр барихаар шийдвэр гарсан.
Баяжуулах үйлдвэрийн хувьд ус, төмөр зам, цахилгаан гэх мэт ажилд 40 орчим тэрбум төгрөгийг зарцуулж, гэрээ нь хийгдсэн. Мөн аудитын дүгнэлттэй холбоотой баяжуулах үйлдвэрийн ажил түр зогссон.
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...